Түүний толгой дотор шаагилдах хэдэн зуун хоолой. Зарим нь шоолно, зарим нь тайвшруулахыг оролдоно. Хэсэг нь түүнийг өмөөрч, харин хэдэн хоолой түүнээс Тэхёнийг өмөөрнө. Харин хамгийн ихээр тэд зүгээр л чих дөжирч, дотор урагдтал ихээр бархиран уйлж байлаа.
Жонгүг хойш хоёр алхсаар чичиргээтэй мэт салгалах гараа чангаар атган зөвхөн Тэхёний нүд рүү цоо ширтэнэ. Түүний дотор муухайрч, цээж салгалан, зүрхийг нь дэлсээх олон бодолдоо бөөлжчихмөөр санагдтал амь тэмцэж байв.
"Жонгүг?"
Тэр хариу хэлсэнгүй. Нүднээс нь дусал дуслаар нулимс урсаж, улаанаар эргэлдэн харцыг нь хүртэл таних аргагүй болжээ. Хүндээр амьсгаадахаас өөр өчүүхэн ч дуу үгүй.
Тэхён хөмсөг зангидсаар түүнд ойртож гайхаж байсан ч цус урсах гарыг нь барихаар ойрттол Жонгүг түүний гарыг цохин холдуулах ба мөрлөн өнгөрөөд хувцасны шүүгээг хүчтэй нээж, галзуу хүн шиг өлгүүртэй хувцаснуудыг авч шидлэсээр хүрмийг нь олж харахдаа үйлдлээ зогсоолоо.
"Жон Жонгүг, яачихсан болоод ингээд байгаа юм?!"
Тэхён араас нь ирэхдээ гарыг нь шүүрэх гэсэн ч дахиад л чадсангүй. Жонгүг удаанаар түүний хүрмийг авч нүүрэндээ ойртуулсаар үнэрийг нь үнэрлэх үедээ уруулаа цус гартал нь хазаж орхих нь тэр.
Тэхёний үнэр биш байсан учраас...
Тэхён дуугаа намсган зөөлөн хоолойгоор нэрийг нь дуудахдаа гарынх нь шуунд хүрвэл Жонгүг гэнэтхэн чангаар орилохдоо түүнийг хойш түлхээд унагачих нь тэр.
"ЧАМАЙГ ХАРААЛ ИДЭЭСЭЙ КИМ ТЭХЁН!!"
Тэхёний зүрх зогсож байгаа юм шиг санагдах нь тэр. Нүднийх нь өмнө Жонгүг түүнийг унагаад одоо бүр нүүр лүү нь орилж орхив. Тэр толгойгоо өргөн харвал Жонгүг хойш түүний шүүгээг мөргөн доош унахдаа үсээ зулгаан уйлж эхэллээ.
"Жонгүг, яагаад байгаагаа хэлчих. Ингэх чинь инээдтэй биш байна."
Тэхён чичирсэн хоолойгоор ийн хэлэхдээ айж байгаагаа нуухыг хичээн удаанаар түүний зүг мөлхөн ойртож үсээ зулгаах гарыг нь зөөлнөөр салгахыг хичээсэн ч судас нь тодрох хүртэл чанга атгалтыг дийлсэнгүй.
"Жонгүг."
Жонгүг салгалан уйлсаар удаанаар толгойгоо өргөн түүнтэй харц тулах үед Тэхёний сэтгэл эмтэрч орхив. Түүний харц авралгүй харагдаж байлаа. Ёроол нь үл харагдаж ангал руу хором бүрт унаж, үхэхээ хүлээн цөхөрсөн хэдий ч амь гуйх хүслийн өчүүхэн оч нүдэнд нь үзэгдэнэ.
ESTÁS LEYENDO
𝟐𝟓 𝐇𝐎𝐔𝐑𝐒: 𝐓𝐇𝐄 𝐋𝐎𝐍𝐄𝐋𝐈𝐄𝐒𝐓
FanficЦасан дундаас ургасан цэцэг ямар үзэсгэлэнтэй хийгээд хүйтэн харагдах бол? Соёолсон цагаасаа эхлээд өвлийн тэсгэм хүйтэн салхи шуургыг тэсэж үлдэхийн тулд туулсан бүхэн түүнийг хүчтэй болгоно... ...хүчгүй болгоно.