[Chapter 03]

915 158 13
                                    

"Дахиад сануулчихъя, сургууль дээр миний эргэн тойронд нойтон хамуу шиг наалдаад байвал алчихна шүү!"

Хичээлийнхээ эхний өдөр Тэхёнтой нэг машинаар хүргүүлэн ирсэндээ туйлдаа хүртэл бухимдах Жонгүг ийн сануулчихаад машинаас хаалга саван буухад хэлсэн үгэнд нь царай ч хувиргаагүй Тэхён хойноос нь буучихаад огтхон ч үрчлээгүй хэр нь шинэ дүрэмтээ ахин янзлаад цүнхээ үүрсээр орох аж. Түүний хуучин сургуулиас магадгүй арав дахин том. Үүднээс нь эхлээд бараг л агаар нь хүртэл өөр мэдрэгдэх энэ газраас Тэхён эрх мэдэл, хөрөнгө чинээлэг хүмүүсийн хүүхдүүдийн хүндхэн энергийг шууд л мэдэрнэ.

Жонгүг түүнтэй нэг ангид орох хэдий ч хойноо үлдээн алга болжээ. Харин Тэхён тийм ч их яарсангүй зөв ангидаа орон хамгийн ард очиж суулаа. Тушаалтай мэт л нүдээрээ хамгийн түрүүнд Жонгүгийг хайж олоход түүнээс холгүйхэн ширээгээ дэрлээд хэвтчихэж.

Удалгүй багш орж ирэн хичээл эхлэхэд л Жонгүг өндийж байгаа нь харагдсан юм.

-

Жонгүг хичээл тарах үед шинээр танилцсан хэдэн залуутай нэгнийх нь гэрт очиж зугаацахаар тохиров. Түүний аавыг хэн гэдгийг мэдсэн даруй дотно танилцах хүсэлтэй хүмүүсийн харцыг мэдрэхдээ Жонгүг таатай байлаа. Сүүлийн хичээлийн хонх дугарч тэр сургуулиас гарахдаа өөрийнхөө машины зүг бус өөр тийш явж эхэлсэн ч удалгүй түүний бугуйнаас хэн нэгэн нь татан зогсоолоо.

Хөмсөг зангидсаар эргэн харвал түүний төсөөлж байснаар Тэхён зогсох аж.

"Хаачих гэж байгаа юм?"

"Би чамд сануулсан байх аа? Гар тавь. Түрүүлээд явж бай." гэсээр цааш алхах гэтэл Тэхён бугуйнаас нь огт тавилгүй төв царайгаа хадгалсаар түүний дагаж явсан гурван залууг хальт харчихаад,

"Олигтой залуус шиг харагдахгүй байна. Цуг яваад хэрэггүй байх. Харьцгаая."

Түүний үгэнд Жонгүгийн инээд хүрэх шиг болж гараа саван авсаар инээвхийлэн "Чи хэн юм? Миний эхнэр шиг аашлахаа больж үз." хэмээхтэй зэрэгцээд залуусын нэг нь ойртон ирэхдээ,

"Өнөөдөр бас л шилжиж ирсэн залуу байх шив? Та хоёр нэгнээ таньдаг байх нь ээ?"

Жонгүг "таньдаг" гэх үгэнд бухимдан амандаа хараасаар худал инээж,

"Тийм гэх үү дээ? Манай зарц байгаа юм. Нэг ёсондоо намайг дагаж явах ёстой нохой." хэмээн Тэхёны царайны хувиралыг харахаар нүд рүү ширтэн хорон инээмсэглэл тодруулсан ч хүний урманд Тэхёны нүд ч томорсонгүй.

𝟐𝟓 𝐇𝐎𝐔𝐑𝐒: 𝐓𝐇𝐄 𝐋𝐎𝐍𝐄𝐋𝐈𝐄𝐒𝐓Where stories live. Discover now