Токиогийн гудамж, шөнийн 2 цаг.
Жэхён гуйж гувшсаар байж Тэхёнийг гаргаад ирчихсэн, Тэхён гартаа Жэхёний хагас цаг дугаарлан байж авсан амттанг барьчихсан хүнгүй цэцэрлэгийн сандал дээр сууна.
Гэхдээ Жэхёний нүднээс доголон нулимс урсаж Тэхён зүгээр л газар ширтсээр тэд хэсэг чимээгүй суулаа. Цээжээ салгалуулж, гэдсээ мушгируулан байж сэтгэлээ илчилсэн үгсийг нь нүд рүү нь ширтэж байгаад "Уучлаарай" гэх үгээр хариулсан нь энэ.
"Новш гэж, энэ нулимс яагаад урсаад байна аа?" Жэхён цоглог дуугаар хэлэхийг хичээсэн ч өрөвдөлтэй сонсогдож орхисондоо өөрийгөө шоолон инээнэ.
"Уучлаарай."
Жэхён хэсэг чимээгүй суусны дараа Тэхён рүү биеэрээ эргэн хараад,
"Чи... намайг Жон Жонгүгаас хэд дахин дээр сонголт гэдгийг мэдэж байгаа биз дээ? Би чамайг энэ дэлхийн хамгийн жаргалтай нэгэн болгож чадна."
Тэхён инээмсэглэн "Мэднэ ээ. Чи тэгж чадна гэдгийг би мэдэж байгаа."
"Би анхнаасаа бүдүүлэг байсан болохоор чиний дургүйг хүргэчихсэн юм уу?"
"Үгүй ээ, би чамайг дотроо ямар хүн гэдгийг мэдэж байсан."
"Тэгсэн ч болоогүй байх нь ээ." Жэхён толгой гудайлган сууснаа эцэст нь түүний зүгт дахин хараад,
"Сүүлийн удаа оролдох боломж өгчих. Би эрт бууж өгөх гээд байгаа юм шиг санагдаад байна."
Тэхён хөнгөхөн санаа алдсаар "Би чамайг өөрийгөө илүү өвтгөх юу ч битгий хийгээсэй л гэж хүснэ. Бусдыг нь би удирдаж чадахгүй шүү дээ."
Энэ хариулт хангалттай байлаа. Тэхёнд түүний юу хийх хамаагүй ч, хийсэн бүхэн нь нэмэргүй гэдгийг ганцхан өгүүлбэрээр хэлчихсэн нь энэ. Гэхдээ Жэхён тэнэг царайлж уруулдаа тодруулсан инээмсэглэлээ арилгахыг хүссэнгүй. Ойлгоогүй дүр үзүүлээд ахиад нэг л удаа оролдоод үзэхийн тулд юу ч хийхэд бэлэн байсан юм.
Аягыг нь дүүргээд ирэх нулимсыг залгина.
Анх эхлэхдээ тэр дэргэд нь нулимсаа нуугаад, сэтгэлээ дэлгээд сууна гэж төсөөлөөгүй биз.
▪️
Угаалгын өрөөний хаалга савагдан нээгдэж Жонгүг хурдтай орж ирэн суултуурын урд уналаа. Түүний дотроос бүх зүйл гарах мэт асар их өвдөлт мэдрэгдэнэ. Арайхийн тайвшрах үедээ аажмаар толгойгоо өндийлгөн амандаа хараалаа.
YOU ARE READING
𝟐𝟓 𝐇𝐎𝐔𝐑𝐒: 𝐓𝐇𝐄 𝐋𝐎𝐍𝐄𝐋𝐈𝐄𝐒𝐓
FanfictionЦасан дундаас ургасан цэцэг ямар үзэсгэлэнтэй хийгээд хүйтэн харагдах бол? Соёолсон цагаасаа эхлээд өвлийн тэсгэм хүйтэн салхи шуургыг тэсэж үлдэхийн тулд туулсан бүхэн түүнийг хүчтэй болгоно... ...хүчгүй болгоно.