[Chapter 25]

1.4K 184 27
                                    

Уучилсан биш үзэн ядаж чадаагүй болохоор,

Уйлахыг нь бүү хэл үгүйрсэн харцыг нь хүртэл
харж дийлдэггүй болохоор.

"Тайвшир, тайвшир.."

Жонгүг Тэхёний бүсэлхийгээр амьсгалах хүртэл хэцүү болтол нь чангаар тэвэрчихээд салгалан чичирч, өөрийгөө удирдаж чадахгүй хэмжээнд чангаар уйлахыг харах Тэхён тэр сонсохгүй ч гэсэн амандаа ийн шивнэсээр үсийг нь илэхээс өөрийг үл хийнэ.

Жонгүг хачин дуу авиа гаргаж хааяа үг хэлэх ч Тэхёний чихэнд хүрэхдээ огтхон ч ойлгомжгүй аж.

Тэхёнд чанга тэврэлтээс болж амьсгалах хүндхэн байсан ч Жонгүгийн амьсгал намдах хүртэл бараг л нэг цаг тэгж зогссны эцэст тэврэлт нь сулрах ба Тэхён одоо түүнээс ямар нэг зүйл хэлэхийг хүлээсэн ч өмнө нь суух Жонгүг шал ширтэн хэсэг азнаснаа үг дуугүй босоод хаалга зүглэж эхлэх нь тэр.

Хөмсөг зангидсаар хойно нь хоцрох Тэхён бугуйнаас нь татан зогсоож,

"Хаачих.. гэж байгаа юм?" хэмээн бухимдангүй хэдий ч сул хоолойгоор асуухад Жонгүг эргэж харсан ч нүд рүү нь ширтэж зүрхлэхгүй доош гөлөрсөөр,

"Чи амармаар байна гэсэн. Би хангалттай саад болчихлоо."

Тэхён шүлсээ залгин бугуйнаас нь атгах гараа сулласаар тавихад Жонгүгийн гар агаарт савагдан үлдэх ба энэ төдийхөнд эргээд урсан нулимсыг нуухыг тулд эргэн харж хаалганы зүг ахин алхахтай зэрэгцээд Тэхёний хоолой сонстлоо.

"Хамт унтах байх.. гэж бодсон юм."

Жонгүг дахин урагш алхсангүй. Цааш харсан чигтээ зогссоор байсанд Тэхён хальтхан санаа алдчихаад бууж өгсөн аятай цаг руу харвал хэдийн оройтсон байх тул унтахдаа бэлдэхээр ариун цэврийн өрөө орлоо. Нүүрээ хүйтэн усаар угааж, одоо хэр нь дор хэвээр байх сэтгэлээ засахаар гүнзгий амьсгал авчихаад нүдээ анин хэсэг зогсов.

Тэгэхээр.. мэдэрч байгаа бүхнээ нуулгүй бүгдийг нь хэлсэн ч Жон Жонгүг дахиад л тайвшрахын тулд түүнийг ашиглачихаад орхиод явчихаж байгаа бололтой.

Бас дахиад л... Тэхён түүнийг үзэн ядаж чадалгүй хоцров.

Ариун цэврийн өрөөнөөс гаран өрөөндөө орвол түүний бодлыг үгүйсгэх аятай Жонгүг орон дээр нь сууж байлаа. Хаалганы чимээгээр Тэхёний зүг удаанаар толгой эргүүлэн харсан ч харц тулгарсангүй эргээд л доош харна. Тэхён үл ялиг инээмсэглэхдээ өөрийгөө тэвчиж дийлэлгүй урд нь очсоор эрүүнээс нь зөөлөн өргөхдөө,

𝟐𝟓 𝐇𝐎𝐔𝐑𝐒: 𝐓𝐇𝐄 𝐋𝐎𝐍𝐄𝐋𝐈𝐄𝐒𝐓Opowieści tętniące życiem. Odkryj je teraz