[Chapter 17]

929 170 19
                                    

Жон захирал буцан ирэх өдөр болж бүх ажилчид завгүй гүйлдэх аж. Харин Тэхён гал тогооны хэсэгт тэдэнд зориулан хоол бэлдэхдээ зөөлөн инээмсэглэл тодруулна. Тэр инээмсэглэлээ арилгаж дийлэхгүй байлаа. Дусал дуслаар сэтгэл тамлан урсах ус шиг өнгөрсөн долоо хоног эцэст нь төгсгөлдөө ирж одоо тэр Жонгүгийн царайг харж чадах нь. Цээжинд нь дүүрэх мэдрэмж үе үехэн гүнзгий амьсгал авахад хүргэх ба хэн нэгний "Жон захирал болон бага эзэнтэн ирлээ." гэх дуунаар амьсгалаа хүртэл түгжихэд хүргэв.

Новш гэж, тэнэг царайгаа нууж үз.

Хаалганы өмнө зогсох хар машинаас Жонгүг аавтайгаа бууж ирэхэд туслахууд нь тосон авч ачааг нь буулгана. Харин тэднийг гэрт орж ирэхэд үйлчлэгчид болон ажилчид бөхийн мэндэллээ.

"Сайн сууцгааж байв уу?" Жон захирал эелдэг инээмсэглэн ажилчидтайгаа мэндэлсээр буйдан дээр суулаа. Харин Жонгүг шууд өрөөндөө орохоор шатаар өгссөний дараа Тэхён гал тогооноос цай барин гарч ирсэн юм.

Тэр захиралдаа бөхийн мэндлээд "Эмчилгээ тань сайн явагдаж дууссан уу?"

"Тэглээ, дажгүй сайн амраад авлаа."

"Эмчийн магадлагаа, бичгүүдээ надад өгвөл би Ким эмчид дамжуулчихъя."

"Жоохон амарч байгаад ярилцъя. Өлсөж байх чинь, оройн хоол хийж байгаа хэрэг үү?"

Жон захирал цаанаа л баяртай гэгч нь ийн асуух нь түүний сэтгэл санаа хэр сайн байгааг харуулна. Тэр хэзээ ч иймэрхүү асуулт асууж үзээгүй юм. Магадгүй Жонгүгтэй хамт хоёулхнаа яваад ирсэн нь ингэж нөлөөлсөн байж мэдэх юм. Тэхён гал тогоонд орж ирэхдээ өөртөө баярлах өчүүхэн мэдрэмжийг цээжиндээ мэдэрнэ.

Тэр хоолны ширээ засаж байхдаа нүдэндээ Жонгүгийг хайж бууж ирэхийг нь хүлээхээ больж чадсангүй. Тэр шүршүүрт орж байгаа эсвэл амарч байгаа эсэхийг мэдэхгүй ч ямартай ч дэндүү их удаж байв. Ширээ бэлэн болж Жон захирал суусан ч Жонгүгийн сандал эзгүй хэвээр байсанд Тэхён,

"Би бага эзэнтэнийг дуудаад ирье." гээд хойш эргэвэл шатаар бууж ирж буй нь харагдах нь тэр.

Зүрх нь нүдээд л явчихав. Харанга аятай дэлдэж, чих нь шуугин түүний хөл суларна. Газартаа хадагчихсан биш хөлөө өргөх гэсэн ч хүндрээд нэмэр байсангүй. Харин Жонгүг ойртон ирэхдээ түүний өөдөөс харц тулгарав. Тэхён нүүр дүүрэн инээмсэглэхэд өөдөөс нь хариу болж ирэх сулхан хийгээд хүчгүй инээмсэглэл.

𝟐𝟓 𝐇𝐎𝐔𝐑𝐒: 𝐓𝐇𝐄 𝐋𝐎𝐍𝐄𝐋𝐈𝐄𝐒𝐓Where stories live. Discover now