[Chapter 04]

1.1K 175 11
                                    

"Би юу гэж зөвлөхөө мэдэхгүй байгаа ч Жонгүгийн талаар миний мэдэх цөөхөн зүйлийн нэг бол тэр хүүхэл насандаа хайр халамжаар дэндүү дутаж өссөн. Юу ч гэмээр юм, миний бизнес өсч томрохын хэрээр би илүү хичээж ажиллах хэрэгтэй болж хүү минь өсч том болж байхад би ажлынхаа өрөөнд л сууж байдаг байсан юм. Энэ бүхэн хэдэн жил үргэлжлэхэд түүний эх эцэстээ цөхөрч надаас салж явахад би 9 настай хүүгээ хараад тийм том болчихсонд нь бараг л цочих шиг болж билээ. Тэгээд л би түүнийг гадаад явуулах шийдвэр гаргасан. Энэ л миний хамгийн том алдаа."

Тэхён Жон захирлын үгийг нэг бүрчлэн сонссоны эцэст санаа алдахаас өөрийг хийж чадсангүй.

▪️

Шүршүүрийн дуу зогсож Жонгүг удалгүй ариун цэврийн өрөөний хаалгыг нээн гарч ирэхдээ өрөөндөө Тэхёнийг олж харлаа. Тэр дүрэмт хувцасыг нь бэлдэн зогсож байв.

"Энд орж ирэхийг чинь хэн зөвшөөрсөн юм?"

Жонгүг хүзүүндээ тохсон алчуураа авч ор луу шидээд ширүүн дуугаар асуухад Тэхён тайван гэгч нь түүний өө сэвгүй болтол индүүдэж бэлдсэн дүрэмт хувцасыг орон дээр болгоомжтой тавиад,

"Ер нь би энэ гэрт Жон захирлаас өөр хүний зөвшөөрлийг хүсдэггүй юм."

Жонгүгийн хөмсөг чинээндээ тултал зангирч, Тэхёний мөрийг чичлэн түлхсээр,

"Тэр эзний чинь цорын ганц хүү нь би байна! Бас би чамайг энэ хараал идсэн өрөөнд харах хүсэл алга. Нүднээс далд орж үз!"

Тэхён царайны хувирал үзүүлээгүй ч Жонгүгийн хүрсэн хэсгийг бээлийтэй гараараа гөвөөд "Өглөө уух ёстой амин дэмийг чинь бэлдээд тавьсан байгаа. 10 минутын дотор бэлэн болоод доош бууж ирээд Жон захиралтай хамт өглөөний цайгаа уухыг хүсье. Илүү удвал тэр явчихна."

Тэхён түүнд бөхийсөнчгүй өрөөг нь орхин гарахад Жонгүг яагаад ч юм цээжинд нь оволзоод ирэх уурыг яаж хөөхөө мэдсэнгүй. Тэхёний харц үргэлж түүний дотрыг сийчих шиг болдог. Шазруун, бардам занг нь дээд цэгт хүртэл асааж, хэн ч түүний өөдөөс ингэж хардаггүй гэдгийг мэдрүүлмээр. Газарт дэвслээд шороо тоосонд хутган хаячихмаар. Тэр юунаас ч илүү иймэрхүү дорд новшнууд харц дээгүүр явааг үзэн яддаг.

Өт хорхой газар доороо л байвал хүний хөлд гишгүүлэхгүй...

▪️

Мэдээж Жонгүг аавыгаа явахаас өмнө гарч ирээд хамт цай уусангүй. Бараг л цагийн дараа түүний хөлийн чимээ гарч ганцаар ширээнд суухдаа утсаа оролдоно. Үйлчлэгчид түүний өмнөх ширээг засахаар яаравчилж, харин Тэхён хичээлдээ бэлдэхээр өрөө лүүгээ явах гэтэл гэнэт түүний хойно Жонгүг чангаар хараал тавих болон аяга газарт унан хагарах чимээ гарлаа.

𝟐𝟓 𝐇𝐎𝐔𝐑𝐒: 𝐓𝐇𝐄 𝐋𝐎𝐍𝐄𝐋𝐈𝐄𝐒𝐓Where stories live. Discover now