[Chapter 05]

923 176 16
                                    

Шүршүүрийн чимээ өрөөг дүүргэж, доор нь өвдгөө дэрлэн суусан Жонгүг дээрээс нь асгарах усанд нүд нь аргах ч үл анивчин хоосон зайд ширтэнэ. Тэр сүүлийн хагас цаг ингэж суугаа аж. Түүний дотор хоосон. Өвдөлт ч үгүй, жаргал ч үгүй, дурсамж гэх зүйл байхгүй л дээ.. гэхдээ л гөлрөөд суухдаа тэр ээжийгээ боддог юм. Нэг л өдөр духан дээр нь зөөлөн үнсэж орхиод дахиж эргэж хараагүй ээж нь... харин түүнээс хойш харь элгийн хөгшин эмэгтэй түүнд хэдэн жил санаа тавиад хорвоог орхисон. Тэр эмэгтэйг санадаг ч ээж шигээ ихээр биш.

Тэр ээжийгээ л нүдээ ширгэж, сэтгэлээ сэмэртэл санадаг юм. Түүний амьдралаас хоёр эмэгтэй одсон цагаас хойш хэн ч түүний дуртай хоолыг хийж өгөхөө больсон. Юунаас харшилтай гэдэгт нь санаа тавьж, өглөө бүр амин дэмээ уусан эсэхийг нь шалгаахгүй.  Өвдсөн үедээ тэр ямар эм уухаа ч мэдэхгүй орондоо шигдэн хэвтэж харин тушаал доор нь ажилладаг хүмүүс түүнийг амрааж байна нэрээр хамраа ч цухуйлгахгүй. Жон Жонгүгт өөрөөс нь өөр хүн үлдээгүй тэр цагаас хойш 5 жил өнгөрсөн бололтой.

Түүнийг өчүүхэн төдий ч хайрладаг хамгийн сүүлийн хүн үгүй болсноос хойш 5 жил.

Төрсөн өдрөө ч мартснаас хойш яг адилхан хугацаа.

Толинд харахаа ч больсон сүүлийн 5 жил.

Хэний ч хэн биш, хэнд ч хэн нэгэн биш.

Үнэндээ түүний дэргэд байсан тэр бүх хүмүүс зүгээр л эцгийнх нь тушаалаар энэ гэр бүлийн цорын ганц өв залгамжлагчид санаа тавьж байгаа хүмүүс.

Царай нь ч нүдэнд тордоггүй, харц нь хүртэл хайрдаг хүйтэн хүмүүс.

Гартаа барьсан сахлын хутгандаа хуруугаа эсгэхдээ л бодлоосоо салах тэр цочин сахлын хутгаа хол шидэхэд хурууг нь даган цус урсаж эхэллээ. Амандаа хараасаар Жонгүг хальтхан усаар цусаа арилгасан болчихоод үсээ арчсаар ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхэд яг л өмнөх өдрийн өглөө шиг дүр зураг угтав.

Ким Тэхён түүний өрөөнд... өө сэвгүй болтол цэвэрлэж индүүдсэн дүрэмт хувцасыг нь болгоомжтой гэгч нь орон дээр тавиад хойш эргэн харна.

"Би чамд битгий энд орж ир гэж хэдэн удаа хэлэх ёстой юм?"

"Хүссэн хэмжээгээрээ л хэл дээ. Өглөө уух ёстой амин дэмийг чинь тэнд тавьчихсан. Марталгүй уучихаад бууж- Гараа зүсчихсэн юм уу?"

Тэхён ярианыхаа голд түүний хуруунаас дуслах цусыг олж хараад хөмсөг зангидан ийн хэлвэл Жонгүг залхсан аятай санаа алдсаар,

𝟐𝟓 𝐇𝐎𝐔𝐑𝐒: 𝐓𝐇𝐄 𝐋𝐎𝐍𝐄𝐋𝐈𝐄𝐒𝐓Where stories live. Discover now