Тэхён өрөөнийх нь хаалга нээгдэх дуунаар номоо хаан арагш харвал Жонгүг дэрээ барьчихсан орж ирж байлаа. Тодоос тод инээмсэглэл нүүрэнд нь гэрэлтэхэд Жонгүг шууд л түүний өмнө ирсээр чангаар тэврэн хүзүүнд нь нүүрээ наан зогсоно. Гүнзгий амьсгал авсаар түүний тэврэлт хором бүрт улам чангарч, сүүлдээ Тэхёнд амьсгалахад ч бэрх болж эхлэв.
"Би чамайг их саналаа."
Өнөөдөр бямба гариг байсан бөгөөд энэ гэрийн бүх ажилчид дэндүү завгүй өдрийг өнгөрөөсөн юм. Хүний гар хүрж, цэвэрлээгүй булан тохой гэж үлдэхгүй болтол бүгд шамдан ажилласан тул өрөөнөөсөө толгой ч цухуйлгаагүй Жонгүг Тэхёний царайг нэг ч удаа олж хараагүй нь тэр.
"Чи арын цэцэрлэгт гараад ирж болох л байсан. Би өдөржин л тэнд байсан шүү дээ."
"Цонх руу минь чулуу шидэхгүй..."
Тэхён Жонгүгийн намуухан хийгээд нойрмог хоолойгоор тоглоом хийхийг сонсон инээхдээ орон дээрх дэрийг харж,
"Дахиад л надтай чихэлдэж унтахаар ирээ юу?"
"Би чиний оронд илүү дуртай. Жижигхэн болохоор чи яаж хөдөлсөн надаас холддоггүй юм." гэсээр гэмгүй хэрнээ тодоор инээмсэглэх хөвгүүн.
Энэ хүүгийн амьдрал хэдийн Ким Тэхёноор дүүрчихсэн. Тэр л хүсвэл бүхнийг зөвшөөрч, Тэхён л дургүйцвэл бүгдийг нь хаяхад бэлэн. Харц нь зөвхөн түүн дээр тусахдаа бусдыг үл хайхарч, түүний амь ганцхан цэг дээр тогтох нь Ким Тэхён л байлаа.
-
"Чи сагсан бөмбөг тоглодог хэрэг үү?"
"Намайг 8 жил гадаадад юу хийж өдрийг өнгөрөөдөг байсан гэж бодоов?"
"Хөөх, би сагсчдад дуртай. Тоглож чаддаггүй ч үзэхэд дажгүй байдаг юм."
-
"Юу юм?"
"Сагсан бөмбөгийн дугуйланд бүртгүүлчихсэн." хэмээсээр Жонгүг тоомжиргүй дугарахдаа өөр тийш харна.
-
"Орохоосоо өмнө нүдээ ань."
"Яах гэж?"
"Зүгээр л хэлснээр хий."
Жонгүгийн нүд гэрэлтээд цээж нь түнхэлзэн байхдаа догдолсон аятай хэлсээр байсанд Тэхён толгойгоо хөнгөхөн сэгсрэн санаа алдаад үгэнд нь орж нүдээ анивал Жонгүг гараас нь атгасаар болгоомжтой гэгч нь өрөөндөө дагуулан орлоо.
YOU ARE READING
𝟐𝟓 𝐇𝐎𝐔𝐑𝐒: 𝐓𝐇𝐄 𝐋𝐎𝐍𝐄𝐋𝐈𝐄𝐒𝐓
FanfictionЦасан дундаас ургасан цэцэг ямар үзэсгэлэнтэй хийгээд хүйтэн харагдах бол? Соёолсон цагаасаа эхлээд өвлийн тэсгэм хүйтэн салхи шуургыг тэсэж үлдэхийн тулд туулсан бүхэн түүнийг хүчтэй болгоно... ...хүчгүй болгоно.