"Ийм асуудлаар дуудсандаа хүлцэл өчье."
Сургуулийн захирлын өрөөнд Жонгүг, Жэхён хоёр аавуудынхаа хамт сууна. Тэднээс гадна ангийн багш нь мөн булангийн сандал дээр Тэхён суух аж. Тэд өнөөдөр сургуулийн цэцэрлэгт хүрээлэнд болсон Жонгүг, Жэхён хоёрын зодооныг хэлэлцэхээр цугласан байв.
"Камерын бичлэгт харагдаж байгаачлан сурагч Жон Жонгүг түрүүлж үйлдэл хийсэн гэдэг нь ойлгомжтой байна. Жонгүг, хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна уу?"
Жонгүг цонх руу гөлөрсөн чигтээ хариу үйлдэл үзүүлэхгүй сууна. Тэхён Жон захирлын зүгт харахад тэр хүүгийнхээ зүг цоо ширтэхдээ уруулдаа хачин тайван инээмсэглэл тодруулах аж. Гэхдээ энэ инээмсэглэл хэзээ ч дулаахан харагдсангүй.
Захирал Жонгүгээс хариулт хүлээж ханасан бололтой Жэхёний зүг харахдаа,
"Сурагч Жон Жонгүг та хоёрын дунд ийм зүйл үүсэх хэмжээний асуудал байсан уу?"
Жэхён ч мөн адил хариу хэлэлгүй доош ширтэн суух аж. Тэр хоёр гараа хооронд нь атган үеэрээ цайртал чангалжээ.
Хэн нь ч хариу хэлээгүйд захирал бүсгүй санаа алдсаар,
"Камерын бичлэгт байсан гэрч болох сурагч Ким Тэхёноос асуух нь зөв бололтой. Тэхён?"
Тэхён суудлаасаа өндийн бүгдэд нь бөхийхөд Жон захирал түүний зүг харан инээмсэглэл нь багахан тодрох аж. Тэхён яагаад гэдгийг мэдэхгүй ч гар нь салгалж байгааг мэдрэхдээ нийлүүлэн урдаа барьлаа. Үнэндээ өмнө нь бараг л чичирч үзээгүй гар гэхэд буруудахгүй. Харин тэр одоо хачин их сандралыг дотроо мэдэрнэ.
"Сурагч Жон Жонгүг түрүүлэн үйлдэл хийж сурагч Жон Жэхёний биед халдсан гэдгийг баталж чадах уу?"
Тэхён шүлсээ залгин хэдэн хором зогсохдоо амьсгалаа хүртэл хураачихснаа анзаарсангүй. Шударга байхаас анх удаа айж байгаа нь энэ. Үнэн гэвэл камерын бичлэгт хэдийн бичигдчихсэн зүйлийн ахин түүнээс лавлан асуух нь тамлал шиг л санагдана.
Тэр өөрөө ч анзааралгүй харцаа буруулан газар ширтэхдээ,
"Тийм." хэмээн сулхан хариуллаа. Түүний хариултын араас хэн нэгэн урам хугарсан аятай санаа алдах сонсогдсон ч тэр эзнийг нь таньсангүй.
"Сурагч Жон Жонгүг болон Жон Жэхёний дунд өмнө нь асуудал үүсч байсан уу?"
Болиод өгөөч дээ.
"Би мэдэхгүй байна."
Захирал толгой дохисоор "Ойлголоо. Баярлалаа."
YOU ARE READING
𝟐𝟓 𝐇𝐎𝐔𝐑𝐒: 𝐓𝐇𝐄 𝐋𝐎𝐍𝐄𝐋𝐈𝐄𝐒𝐓
FanfictionЦасан дундаас ургасан цэцэг ямар үзэсгэлэнтэй хийгээд хүйтэн харагдах бол? Соёолсон цагаасаа эхлээд өвлийн тэсгэм хүйтэн салхи шуургыг тэсэж үлдэхийн тулд туулсан бүхэн түүнийг хүчтэй болгоно... ...хүчгүй болгоно.