Үхэх нь.
Үхэх нь."Тэхён.. Тэхён!"
Жонгүг үд өнгөрөхөд арайхийн нойрноосоо сэрэх агаад хагарах шахам толгойн өвдөлт хийгээд ам зуурсан хуурай мэдрэмж, хөдлөх төдийд бөөлжих шахам шарталттайгаа тэмцэлдсээр Тэхёний нэрийг амандаа үглэн нүд нээлээ. Нүдээ нээсэн даруй дэргэдээ тэмтрэн үзэх тэр одоог хүртэл ганцаараа сэрэх өглөө бүртээ дасаагүй аж. Үнэндээ хэр удаан хамт байсан гээд ингэтлээ хэцүү байна гэж?
Гэхдээ түүнд Ким Тэхён л хэрэгтэй.
Жонгүг гараа тулан босоход толгой нь эргэх агаад тэр толгойгоо барьсаар хэсэг нүдээ анин суухад өмнөх шөнийн явдал дэс дараатайгаар толгойнд нь орж ирэх аж.
Тэр Тэхён руу залгасан. Зүрх нь чичрээд байсан болохоор өөрийгөө тайвшруулах гэж өчнөөн хундага архи уусан. Ухаан балартаж эхэлснээс удалгүй хаалгаар орж ирсэн Тэхёний дүр дурсамжинд нь буухад Жонгүг цааш нь санах гэж тархиа ажилуулна.
Тэхён түүнийг явъя гээд гараас нь атгасан. Харин Жонгүг...
Бүх зүйл харанхуйд автахаас хэдхэн секундийн өмнөх явдал тархинд нь зурсхийхэд Жонгүг нүдээ огцом нээв. Тэр Тэхёний үснээс хүчтэй зулгаасан бас ам руу нь архи цутгаж орхисон. Яг тэр үе шиг.
Жонгүг урагш гөлөрсөн чигтээ дурсамжин дах тэр үйл явдал зүүд эсвэл тэр үнэхээр энэ новшийн гараараа түүний үсэнд хүрч зүрхэлсэн эсэхээ санахыг хичээсээр зүрх нь хүчтэй хатгуулахад эцэст нь болсон зүйл гэдгийг өөртөө хүлээн зөвшөөрөх нь тэр. Дотрыг нь муутгах тэр аймшигт шарталт хаашаа одсоныг мэдэхгүй ч Жонгүг орноосоо ухасхийн босоод хувцсаа өмсөн өрөөнөөсөө гүйн гарлаа.
Уучлалт гуйх хэрэгтэй.
Уучлахгүй байсан ч, үзэхгүй байсан ч уучлалт гуйх хэрэгтэй.Жонгүг шатаар доош бууж ирэхэд цээж нь салгалан нүдэнд нь нулимс цийлэгнэж эхлэв. Тэр энэ новшийн гараараа Ким Тэхёний үсэнд хүрчихсэн бас хараал идмээр муухай харьцсан. Тэр амаараа Ким Тэхёнийг тэжээвэр амьтан гээд хэлчихсэн.
Тэр замд нь таарах ажилчдыг үл тоон гүйсээр эргэлзэх ч бодолгүйгээр Тэхёний өрөөний хаалгыг түлхэн онгойлгосон ч төгс гэмээр цэмцгэр хоосон өрөө л угтан авлаа. Үүнтэй зэрэгцэн нэг зүйлийг санах нь тэр.
"Жэхён маргааш л Япон явчихна шд ээ."
Жонгүг хаалгыг дотроос нь хаагаад доош налан уналаа. Шал ширтэн суухдаа хэрхэн харанхуй хийгээд хүйтэн мэдрэмж бүх л биеийг нь сорог авахыг мэдэрнэ. Нулимс урсан, уруулаа чангаар хазна. Хоосон бас хоосон. Хоосон гэхдээ яагаад ингэж их өвтгөдөг юм бол? Хоосон байж, хоосон байж...
YOU ARE READING
𝟐𝟓 𝐇𝐎𝐔𝐑𝐒: 𝐓𝐇𝐄 𝐋𝐎𝐍𝐄𝐋𝐈𝐄𝐒𝐓
FanfictionЦасан дундаас ургасан цэцэг ямар үзэсгэлэнтэй хийгээд хүйтэн харагдах бол? Соёолсон цагаасаа эхлээд өвлийн тэсгэм хүйтэн салхи шуургыг тэсэж үлдэхийн тулд туулсан бүхэн түүнийг хүчтэй болгоно... ...хүчгүй болгоно.