[Chapter 15]

1.1K 172 10
                                    

Тэхён Жонгүгийн цүнхийг бэлдэж дуусан цахилгаандаад инээмсэглэн гараа хооронд нь гөвж байгаа дүр эсгэвэл түрүүнээс хойш бараг л хоёр цаг үг дуугүй түүний үйлдэл бүрийг ширтэн суусан Жонгүг хүндээр санаа алдлаа. Маргааш тэр аавтайгаа хамт бүтэн долоо хоногийн эмчилгээнд явах ёстой. Үнэндээ Тэхён аймшигтай их хоосрол мэдрэгдэж, түүнийгээ ил гаргавал нулимс болоод асгарчих гээд байгаа болохоор зүгээр л тодоос тод инээмсэглэн Жонгүгийн үсийг илэн духан дээр нь үнслээ.

"Надад захих зүйл байна уу?"

"Жишээ нь юу?"

"Намайг битгий санаарай ч гэдэг юм уу?" хэмээн тоглоом хийхдээ Тэхён түүний толгойг гэдсэндээ наан тэвэрчихээд үсээр нь оролдон зогсоно.

Жонгүг түүний үгэнд инээвхийлсээр "Би тэгж хүсэх юм шиг байна уу? Унтсан ч зүүдэлж, сэрэх үед бодолд чинь хамгийн түрүүнд орж ирэх хүн би байна гэдэг боломжтой юу?"

Тэхён инээд алдсаар түүний духан дээр зөөлөн үнслээ.  Аль хэдийн тэр хүн болчихоод...

"Наадах чинь тамлал."

"Надад бол эсрэгээрээ л байна."

Чимээгүй өнгөрөх хэдэн хором. Үг солилцоогүй атал улам чангарах тэдний тэврэлт. Удалгүй хамтдаа тэврэлдэн хэвтсээр нүдээ анина. Тэхёний жигдхэн амьсгал сонсогдож эхлэхэд Жонгүг нүдээ нээн шанаагаа тулан өндийгөөд түүний царайг ширтэж эхэллээ. Хэрвээ Тэхён мэдчихвэл унт гэж зэмлэх тул өөрөө унттал нь хүлээсэн нь энэ.

Тэгээд Жонгүг ширээний бүдэгхэн гэрэлд жигдхэн хийгээд тайван амьсгалан унтах Тэхёний царайг тэнгэрт цэнхэр туяа таттал нүд салгалгүй ширтэн хэвтсэн юм.

Дүрийг нь хадгалах гэж.. Зүрхэндээ түгжээд хамтдаа явах гэж.

▪️

Жон захирал болон Жонгүгийг гаргаж өгсөнөөс хойш цагийн дараа дүрэмт хувцасаа өмссөн Тэхён хаалгаар гарч ирэхэд Жонгүгийн жолооч үүдэнд түүнийг хүлээн зогсож байв. Тэхён түүнд бөхийн мэндлээд,

"Бага эзэнтэн байхгүй үед би нийтийн унаагаар явах болохоор намайг хүлээх хэрэггүй дээ." гээд дахин бөхийсөөр явах гэтэл,

"Бага эзэнтэн чамайг өдөр бүр сургууль руу хүргэж өгөхийг тушаасан. Би хэцүү байдалд ормооргүй байна."

Тэхён эргэлзэн хэсэг зогссон ч санаа алдсаар машинд суун тэд удалгүй хөдөллөө. Жонгүггүй зам хэтэрхий урт бас уйтгартай санагдах нь хачин. Үнэндээ тэд замдаа яриа өрнүүлдэггүй байсан ч хамтдаа явах нь хамгийн утга учиртай зүйл байж.

𝟐𝟓 𝐇𝐎𝐔𝐑𝐒: 𝐓𝐇𝐄 𝐋𝐎𝐍𝐄𝐋𝐈𝐄𝐒𝐓Where stories live. Discover now