Машинд чимээ аниргүй ноёрхож Жонгүг цонхоор ширтэх ч гарынхаа үеийг цайртал утсаа чанга атгажээ. Дууг нь хаачихсан хэдий ч чанга дугарчих юм шиг, Тэхён тайван харагдах ч гэнэтхэн утсыг нь булаагаад авчих мэт түүний сэтгэл тайван байж чадахгүй. Амьсгалаа тогтвортой байлгахын тулд дээд цэгт нь биеэ чангалж энгийн харагдахыг хичээх ч хамаг биеэрээ салгалан чичирнэ.
Тэхён мэдэж болохгүй.
Тэр л мэдэж болохгүй.
Тэхёний чихнээс үнэнийг, харцнаас тэр нэгнийг үүрд хол байлгахын төлөө Жонгүг юу ч төлөхөд бэлэн байлаа.
Дахиад нэг ч өдрийг Тэхёнгүй өнгөрөөж чадахгүй байхад хуурчихсан гэдгийг сонсвол... Жонгүг юу болохыг төсөөлж ч чадсангүй.
"Буухгүй хэрэг үү?"
Жонгүг салгалан цочсоор хажуу тийш харвал Тэхён хөмсөг зангидав. Хэдийн сургуулийн зогсоол дээр иржээ.
"Аан...-"
"Зүгээр үү? Царай чинь цайчихаж."
Жонгүг урагш жолоочийн зүгт хальтхан харсаар хаалга нээхдээ "Зүгээр" хэмээн товчхон хариулаад түрүүлэн буулаа. Тэхёноос зугтах шахам сургуулийн зүг алхахдаа харцаараа хэн нэгнийг хайна. Яг энэ мөчид тэр Жиминийг хайж олоод урд нь сөгдөхөд ч бэлэн байв.
"Жонгүг!"
Түүний нэрийг дуудах ч чихэнд нь үл тогтох Жонгүг утсаа чангалан атгасаар сургуулийн хонгилоор хурдлан алхах ба хэн нэгэн бугуйнаас нь угзран татахад л бодлоосоо холдож бодит байдалд унав. Тэр Тэхёний өөдөөс гайхан харвал үг дуугүй дагуулан явсаар ариун цэврийн өрөөнд орж ирсээр хаалгаа дотроос нь түгжчихэв.
Тэгсээр хөмсөг нь зангирч багахан ширүүн харц Жонгүгийн зүг чиглүүлэхдээ "Чи надаас зугтахаа болихгүй юм уу?"
"Би зугтаагүй ээ."
Тэхён санаа алдсаар "Тэгвэл юу санааг чинь зовоогоод байгаа юм? Надаас уучлалт гуйсан нь чи биш хэрэг үү? Өглөө ганцаараа сэрснээс хойш машинд ч, одоо ч чи намайг байхгүй мэт аашлаад байна. Толгойд чинь юу эргэлдээд байгаа юм?"
Жонгүг хоолойгоо хатахыг мэдэрч, зүрхний цохилт нь чихэндээ тултал чарлана.
Би чамайг хуурчихсан.
Би чамайг Пак Жиминтэй хуурсан.
Би чамайг хуурсан ч намайг
уучлаад хамт байгаач?
VOCÊ ESTÁ LENDO
𝟐𝟓 𝐇𝐎𝐔𝐑𝐒: 𝐓𝐇𝐄 𝐋𝐎𝐍𝐄𝐋𝐈𝐄𝐒𝐓
FanficЦасан дундаас ургасан цэцэг ямар үзэсгэлэнтэй хийгээд хүйтэн харагдах бол? Соёолсон цагаасаа эхлээд өвлийн тэсгэм хүйтэн салхи шуургыг тэсэж үлдэхийн тулд туулсан бүхэн түүнийг хүчтэй болгоно... ...хүчгүй болгоно.