[Chapter 24]

1.1K 210 43
                                    

Өөрийгөө алдтал дурлах талаар мэдэх үү?

Үзэсгэлэнтэй л харагддаг.

Өвтгөсөн ч, өр лүү өшиглөсөн ч... Үнэрийг нь мэдрэхэд л уучилж чадахаар тийм үзэсгэлэнтэй харагдаад л байдаг.

Үнэр л хангалттай.

Үхэл ч хангалтгүй мөртлөө үнэр нь л хангалттай.

Тэгээд л Тэхён хаалгаа нээсэн хэвэндээ гацаж орхихдоо эзгүйд нь энэ өрөөнд хэр удсаныг мэдэхгүй ч үүд хэсгээс хүртэл эд эс бүхэнд нь шингэх Жонгүгийн үнэрийг мэдрэхдээ хэдийн уучилсан гэдгээ өөрөө мэдлээ.

Үгүй ээ, анхнаасаа үзэн ядаж чадаагүй гэдгээ. 

Жонгүг согтуу харагдсангүй. Тэр зүгээр л доош бөгтийн суухдаа нүдээ аньсан хэдий ч үе үе нүднээс нь унан газарт дуслах нулимс сэрүүн байгаа гэдгийг нь илтгэнэ. Гэхдээ хаалга нээгдсэн гэдгийг сонсоогүй бололтой.

Тэхён түгжсэн амьсгалаа гаргахад зүрхнийх нь цохилт чихэндээ тултал чангараад аяархан хоолой засахдаа ачаагаа чирэн орвол Жонгүг цочин хаалганы зүг харахдаа ухасхийн газраас бослоо. Тэхён харц тулгарахыг хүсээгүй ч хальтхан харахдаа сэтгэл нь сэмэрч орхих нь тэр.

Жонгүгийн зүүн гар тэр чигтээ шархаар дүүрчээ. Цус нь урсан хатсан тэр хэсэг яг ийм хэвэндээ удсан нь илт агаад дараагийн хоромд нүд рүү нь харахдаа Тэхён салгалан чичрэх шахсан юм. Улайж хавдсан хэр нь одоо хүртэл нулимс урсах нүд, урдаас нь ширтэхдээ горьдлогоос өөр зүйл үл тээх харц.

Тэхён дотроо шуурах бүхнийг үл тоосоор царайндаа өчүүхэн ч хувирал гаргалгүй өрөөндөө орж урдуур нь өнгөрөн гадуур цамцаа тайлахдаа Жонгүг энэ өрөөнд байхгүй мэт л аашилна.

"Би..- өрөөнд чинь дураараа орж ирсэнд уучлаарай."

Жонгүг удаан хугацааны дараа түгдэрсээр түрүүлэн ам нээхэд хоолой нь хүчгүй хийгээд сулхан сонстоно.

"Зүгээр ээ. Чиний гэр шүү дээ, бүх л булан тохой нь чинийх."

Тэхён энгийн ярихыг хичээсэн ч түүний цээж чичирч хөл алдахын наана байв. Толгойд нь нэг л зүйл эргэлдэнэ.

Жонгүг гэмтчихэж. Жонгүг гэмтчихэж. Жонгүг гэмтчихэж.

"Тийм биш ээ. Би тэгж бодоогүй."

Тэхён хариу хэлээгүйд тэд ахин дугарсангүй Тэхён хувцасаа сольж дуустал өрөөнд анир чимээгүй ноёлов.

Жонгүг хоёр гараа хооронд нь атгасан чигтээ цээж нь зогсох зайгүй амьсгал давхцах ч ямар нэг зүйл хэлж эсвэл хийж чадахгүйдээ өөрийгөө хараах аж.

𝟐𝟓 𝐇𝐎𝐔𝐑𝐒: 𝐓𝐇𝐄 𝐋𝐎𝐍𝐄𝐋𝐈𝐄𝐒𝐓Where stories live. Discover now