[Chapter 27]

591 110 35
                                    

-Өнөө орой 19 цагт энд хүрээд ир. Миний уурыг битгий хүргээрэй.

Жонгүг амандаа хараасаар утсанд нь ирсэн зурвасыг устгаад баруун тийш харвал Тэхён гартаа барьсан номоо үл хайхран цонхоор ширтэн явах аж. Юу бодож, юу мэдэрч суугааг нь мэдэхгүй ч үе үехэн сонстох санаа алдалт. Жонгүг уруулаа дотроос нь чангаар хазсаар өөрийн талаар цонхоор гадагш ширтэн сууна. Түгшилт мэдрэхгүй өдөр эсвэл бүр цаг минут гэж байхгүй болчихож. Одоо хүртэл гар нь салгалан дотор эвгүйрнэ.

Машинд үүссэн чив чимээгүй байдлыг үргээн Тэхёний утас чичирхийлэн Жонгүг багахан цочин бодлоосоо саллаа. Хэзээ ч унтрахгүй адийн мэдрэмж бас хөгийн бодол. Тэхёний утас тийм ч их дугараад байдаггүй шүү дээ.

Тэхён утсаа гарган аваад дуудлагад хариу өгөхөөсөө өмнө ахин нэг санаа алдсаар чихэндээ наалаа.

"За?"

"...Тийм ээ, явж байна."

"...Би чамд хэрэггүй гэж хэлсэн шүү дээ."

"...Үгүй ээ-" Тэхён үгээ гүйцээлгүй санаа алдсаар утсаа халааслав.

Хэдхэн хором үргэлжилсэн түүний яриаг үг алдалгүй сонсож, нүүрнийх нь хувирал бүрийг ажиглан суусан Жонгүг хариултыг нь мэдэх ч шүлсээ залгилсаар асуулт тавилаа.

"Хэн...байсан юм?"

Тэхён түүний зүг хараад хоолой засан урагш жолоочийн зүг ч хальт харснаа "Жон Жэхён." гэж аяархан хариулаав цонх руу харна.

Бүр л дордчихлоо.

"Мм."

Жонгүг хоолойд нь тулах том зүйлийг залгин авиа төдийхнөөр хариулаад эргэн цонх руу харахад үзэгдэх орчин нүдэнд нь дүүрэх нулимсанд бүрэлзэнэ. Саяхан цээжийг нь дүүргэчихээд зовоож байсан түгшил одоо хурууны үзүүрт хүртэл мэдрэгдээд алчих шахна.

Хорвоо дэлхий гэж амнаасаа унагадаг ч үгүй түүний энэ хоёрхон үгнээс үхэх шахан гуйдаг ганц зүйл бол Тэхён өөрөөс нь өөр хэнийг ч харалгүй амьдрах. Тэр тусмаа Жон Жэхён бол түүний хар дарсан зүүд. Тэхён битгий Жэхёний дуудлагыг аваасай, Тэхён битгий Жэхён руу харж асуусан асуултанд нь хариулаасай. Тэгвэл тэдний дунд яриа үүсэхээ болино. Тэхён түүнийг сүнс юм шиг л хандаж, тэдний алхаа хэзээ ч битгий нийлээсэй.

Тэгэхгүй бол...

Тэгэхгүй бол...

Тэхён энэ чигтээ түүнд боломж олгоод байвал.. Хажууд нь байвал.. Ярилцдаг болчихно. Тэгээд Жонгүг Тэхёнийг гомдоох бүрт түүн рүү залгана. Тэд ярилцсаар байвал Жэхён нэг л өдөр Тэхёнийг болзоонд урина. Тэгээд.. тэгээд хэзээ гэдгийг нь мэдэхгүй ч Жонгүг Тэхёний тэвчээрийг эцсийн удаа таслах үед эргэж ч харалгүй тэр нэгнийг сонгоод орхин явна.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 25 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

𝟐𝟓 𝐇𝐎𝐔𝐑𝐒: 𝐓𝐇𝐄 𝐋𝐎𝐍𝐄𝐋𝐈𝐄𝐒𝐓Where stories live. Discover now