"Гар"
Тэхён Жонгүгийн араас өрөөнд нь орж ирэхдээ хамгийн түрүүнд сонссон үг нь байлаа. Тэр хөмсгөө өргөн гайхсан аятай хэсэг зогссон ч буцаад гарчихсангүй. Түүний өмнө Жонгүг хувцастайгаа орон дээрээ хэвтчихээд утсаа оролдох аж.
"Хувцсаа сольж өмсөөд хэвт."
"Миний өрөөнөөс гар гэлээ. Би ядраад байна."
Тэхёний цээж рүү "гар" гэх үг цохиод болсонгүй. Амьсгал нь хүндэрч, тэр нэг хоосон өвдөлт тээртэй гэдгийг нь яана? Хамаг булчин нь хүндэрч ирээд хөлөө өргөх ч хэцүү байхад Тэхён зүгээр л бардам зандаа дийлдээд эргээд явахыг хүссэнгүй.
Чиний хэрэг энд байхгүй байхад яагаад өөдөөс нь алхахаа болихгүй байгаа юм? Ичихгүй байна уу? Хөөгөөд байхад...
Тэхён үг хэлэлгүй Жонгүгийн орон дээр чимээгүй суугаад өөдөөс нь харахыг хүлээлээ. Гэвч Жонгүг нүднийхээ булангаар хальтхан харчихаад утсаа дэргэдээ шидэж,
"Намайг залхаах гээ юу? Захиралтай чинь мэндлэх хүсэл алга. Явж аягаа угаа."
"Чи надтай хамт шалгалтандаа бэлдэхгүй юм уу? Маргааш-"
Жонгүг инээвхийлэн өөр тийш харахдаа "Хүсэхгүй байгаа юмаа хийх гэж хичээхээ больж үз."
Тэхён тайван хэвээр түүний нүүрний хувирал огтхон ч өөрчлөгдөхгүй агаад Жонгүгийн царайг нэгд нэгэнгүй ажиглан суухдаа,
"Чи уурлаад байна. Тэр чинь ярилцах хэрэгтэй гэсэн үг."
Жонгүг залхсан аятай санаа алдаад орноосоо ухасхийн боссоор хувцасны өрөөндөө орохдоо,
"Чи бид хоёр ярилцахаар харилцаатай юм уу? Надад лав хамаа алга, хиймээр байгаа зүйлээ хий. Явмаар байвал яв. Надад ялгаа байхгүй."
Тэхёний хөмсөг зангиран тэр бухимдангуй босон араас нь ирэхдээ мөрнөөс нь татах ба,
"Би ийм ядаргаатай харилцаанд баймааргүй байна. Яамаар байгаагаа хэлчих, тэгвэл би-"
"ЗАЙЛЖ ҮЗ ГЭЭД БАЙНА!"
Жонгүг мөрнөөс нь татах Тэхёнийг эргэж харан түлхвэл хөл алдан хойш унах ба толгойныхоо араар шилэн ширээний буланг цохиж орхих нь тэр. Өвдөлтөндөө дуу ч алдалгүй Тэхён нойтон зүйл мэдрэхдээ гараа явуулан толгойныхоо ард хүрвэл шалбарсан бололтой цус урсаж байх аж.
ВЫ ЧИТАЕТЕ
𝟐𝟓 𝐇𝐎𝐔𝐑𝐒: 𝐓𝐇𝐄 𝐋𝐎𝐍𝐄𝐋𝐈𝐄𝐒𝐓
ФанфикЦасан дундаас ургасан цэцэг ямар үзэсгэлэнтэй хийгээд хүйтэн харагдах бол? Соёолсон цагаасаа эхлээд өвлийн тэсгэм хүйтэн салхи шуургыг тэсэж үлдэхийн тулд туулсан бүхэн түүнийг хүчтэй болгоно... ...хүчгүй болгоно.