[Chapter 09]

1.2K 186 19
                                    

Өрөөний хаалга зөөлөн тогших нь дуулдаж, удалгүй нээгдэхэд Жонгүг Тэхёнийг олж харлаа. Түүний нүд тэр дороо багахан томрох нь араас ирнэ гэж төсөөлөөгүйнх биз. Гэсэн ч тэр өөр тийш харахдаа орж ирсэн нэгнийг тоохгүйг хичээнэ.

"Яасан? Буцаж бууж захирлаас минь уучлалт гуй гэх гэж байгаа юм уу?"

"Үгүй"

Орон дээр Жонгүгийн хажууд ирж суухдаа Тэхён чимээгүйхэн хариулсан юм. Үнэндээ тэр яагаад яаран байж араас нь ороод ирснээ мэдэхгүй. Нэг л мэдэхэд тэр хаалга тогшоод зогсож байсан бас удалгүй ороод ирсэн. Үг дайж ирсэн юм биш, хүндхэн харцных нь хойноос ганцааранг нь үлдээх хэцүү санагдсандаа тэр.

Эцэгтээ тэр яаж гомдсон болоод нүд рүү нь эгцлээд хэсэг суух ийм хүнд байдаг юм бол?

"Намайг оройн хоолонд зөрүүдлэх хэрэггүй яв гэх гээ юу?"

"Үгүй ээ."

"Тэгээд яагаад орж ирсэн юм?"

Тэхён хормын дотор хөмсөг зангидан босохдоо "Зөвшөөрөлгүй орж ирсэнд уучлаарай, гарлаа."

Жонгүг бугуйнаас нь татсаар буцаан суулгаж "Би хөөгөөгүй байна."

Тэдний дунд чимээгүй байдал ахин хэдэн хором үргэлжилсээр эцэст нь Жонгүг ам нээснээр дуусав.

"Харсан биз дээ? Тэр намайг мөнгийг нь хүлээж авах нэгний нүдээр л хардаг. Багадаа би түүнд өөрт болсон бүхнээ ярьдаг байсан. Миний хариу хэзээ ч "Дажгүй" гэх үгээр дуусчихдаггүй байсан гээд бод доо? Харин тэр үед ч, одоо ч бүх зүйл адилхан. Миний тухай юу ч түүний анхаарлыг татахгүй, харин нүдэнд нь өртөх бүрт хийх ёстой бүхнийг даалгана. Бараг л анх удаа хамт өглөөний цай уух гэж байж илүү удаан хамт байхын тулд амаа хамхичих сэдэл ч түүнд төрсөнгүй. Энэ новшийн байшинд чинь амьдрах яг л там шиг-"

Жонгүгийн нүд томорч тэр урагш харсан чигтээ гөлөрчих нь тэр. Арьсан дээрээ Тэхёний уруулыг мэдрэхдээ...

Арьсных нь ширхэг бүр түүний үнсэлтийг дамжуулан халуу дүүгсээр бүх биеэр нь тархлаа. Хормын өмнө дааж дийлэхгүй өчнөөн гомдол гутрал, уур хилэнгээр дүүрчихсэн байсан түүний бодол одоо хоосон. Юу ч үгүй хоосон. Өвдөлт дүүрээд зовоож байсан цээж одоо халуу шатахаас өөргүй.

Ким Тэхён намайг үнсчихлээ.

Ким Тэхён хараал идсэн намайг үнсчихлээ.

Уруулаа дотроос нь чангаар хазаж, гарынхаа үеийг цайртал атгасан Жонгүг ам нээх гэсэн ч хоолой нь хуурай мэдрэгдэн хүзүүгээ ч хөдөлгөж чадсангүй. Одоог хүртэл баруун хацар дээрх Тэхёний үнсэлт амьд мэт мэдрэгдэнэ. Түүнийг гүнзгий амьсгал авахтай зэрэгцэн Тэхён боссоор,

𝟐𝟓 𝐇𝐎𝐔𝐑𝐒: 𝐓𝐇𝐄 𝐋𝐎𝐍𝐄𝐋𝐈𝐄𝐒𝐓Where stories live. Discover now