[Chapter 08]

1.2K 185 15
                                    

Үүрийн 4 цаг.

Тэхён халууцан бөгчимдөх, хэн нэгний гар түүнийг чангаар ороон тэвэрснээс болж амьсгалж чадахгүйд хүрэн нойрноосоо хүчээр сэрлээ. Түүний нүд бүрэлзэж, толгойн өвчин аймшигтай мэдрэгдэх ба үл таних таазыг ажиглан хэсэг хэвтснээ хажуу тийш аажмаар харахтай зэрэгцэн өчигдөр оройн болсон явдал дурсамжинд нь харван орж ирэх нь тэр.

Новш.

Тэхён түүний гарыг өөрөөсөө салган шидээд ухасхийн бослоо. Үсээ зулгаан доош хараад, дурсамж нь улам тодроход тэр амандаа хараасаар толгойгоо чангаар цохиж эхлэв.

"Новш гэж! Новш гэж! Новш гэж!"

Тэхён ахин нам унтах Жонгүгийн зүг харах ба түүний зүрх бөмбөр шиг л сандран нүдэж бүх зүйл хяналтаас гарч байгаа аятай мэдрэгдэнэ. Түүний амьдрал, түүний ажил, түүний үүрэг, түүний хариуцлага.

Жонгүг нойрмоглон хөдлөхдөө Тэхёний гараас татан өөртөө ойртуулах гэвэл Тэхён хамгийн хурданаар хувцаслан ямартай ч орноосоо бослоо. Одоо ч түүний толгой хагарчих шахам өвдөж, толгой нь дайвалзан хөл алдахын зэрэгцээ нурууны доод хэсгээр хөндүүрлэн өвдөх өвдөлт өчигдөр болсон зүйлс үнэн гэдгийг улам батлах аж. Тэхён үсээ базсан хэвээр өрөөг тойруулан харчихаад эцэст нь Жонгүгийн зүгт эцсийн удаа харцаа чиглүүлээд дараа нь өрөөнөөс яаран гарсан юм.

Бараг л анх удаа амьдралдаа ямар нэг зүйл барьц алдаж, зохицуулж чадахгүй сандарч буй нь энэ. Одоо тэр юу бодох ёстой, юу хийх ёстойгоо ч мэдсэнгүй. Хурдлан алхсаар өөрийн өрөөнд орж хаалгаа түгжин доош суулаа. Амьсгал нь хүртэл тогтож өгөхгүй түүнд одоо чадах ганц зүйл нүдээ анин хаалга налах л байв.

▪️

Ханатлаа унтан нойрноосоо сэрэхдээ Жонгүг шууд л гараа явуулан дэргэдээ тэмтрэх ба хоосон байгааг нь мэдмэгцээ ухасхийн бослоо. Өрөөгөө тойруулан Тэхёнийг хайж, угаалгын өрөөнд байгаа эсэхийг нь чагнан хэсэг суув. Тэр явчихсан бололтой.

Жонгүг эргэн хэвтээд гүнзгий амьсгаа авч, өчигдөрийн дурсамж бодолд нь илүү тодорсоор байх ба баруун гараараа нүдээ таглахтай зэрэгцэн түүний уруулд инээмсэглэл тодрох нь тэр. Бас тэр хичээгээд ч энэ инээмсэглэлээ арилгаж дийлсэнгүй.

Өөр юу ч бодогдохгүй байлаа. Түүнээс өөр ганц ч зүйл бодлыг нь дүүргэж хүчирсэнгүй.

"Хараал идэг."

Хэсэг хэвтээд орноосоо босон угаалгын өрөө орсноос хэдэн хормын дараа шүршүүрийн чимээ гарч эхэлсэн юм. Толинд харахдаа инээчихсэн байгаа гэдгээ өөрөө ч анзаараагүй байх агаад тэр хацраа зөөлөн алгадаж, өөрийгөө ухаан оруулахыг хичээнэ.

𝟐𝟓 𝐇𝐎𝐔𝐑𝐒: 𝐓𝐇𝐄 𝐋𝐎𝐍𝐄𝐋𝐈𝐄𝐒𝐓Where stories live. Discover now