[Chapter 06]

1K 178 13
                                    

"Юу?"

"Буцаад яв гэж байна."

Жонгүгийн тэвчээр шууд л алдарч эхэлсэнд тэр ширүүхэн хэлчихээд хоёр гараа атгахдаа өөрийн эрхгүй алга нь хөлөрч байгааг мэдэрнэ.

Яагаад?

Хөдлөөд удаагүй мэт санагдсан боловч эргээд очиход газар хорогдож өгөхгүй байгаа мэт удах нь бачуурам. 

"Хурдан яваач дээ!!"

Ахин 2 минут хэртэй явсаар Жон Жэхёний гэрийн гадаа ирэхэд тэр хаалгаа саван буусаар хаалгыг нь зүглэн алхаж эхлэв. Түрүүхэн нургилсан чанга хөгжим царгиж, тод гэрлээр дүүрэн байсан 3 давхар байшин одоо хүнгүй мэт харанхуй бас чимээгүй оргино. Гэнэтхэн Жонгүгийн зүрхийг хүнд алхаар цохьчихсон аятай өвдөж, хүчтэй цохилж эхлэх нь тэр. 

Яагаад? 

Хаалга нь түгжээтэй байв. Жонгүг нүдээ анин гүнзгий амьсгал гаргахад түүний хоолой чичирч байх агаад тэр амандаа хараасаар хонхыг нь нэг дарлаа.

"Хурдан гараад ир новш минь."

Ийн бувтнахдаа Жонгүг баруун гараа чанга атгах агаад нөгөө гараараа одоо хонхыг нь тасралтгүй дугаргаж эхлэх ба өөрийнхөө дотор сүйтгэнэх бүхнийг эмх замбараатай байлгахыг, нэмээд өөрөө ойлгохыг хичээнэ. 

Яагаад?

Хэний төлөө энд зогсож байгаа юм?

Чи гэртээ харьчихсан  байх хэрэгтэй биз дээ?

"Амаа тат-"

"Хөгшөөн? Юмаа мартчихаа юу?"

Хаалга нээгдэхэд Жонгүг цочих шиг болсон ч гэрийн хувцасаа сольж өмсөөд гартаа шар айраг барьсан Жэхёнийг хараад санаа амарсан аятай амьсгалаа гаргав. 

"Тийм"

Жонгүг ийн хэлэхдээ царайгаа  үл хувиргах агаад дураараа дэргэдүүр нь зөрөн зочны өрөөний буйдан руу харсан ч Тэхён түрүүхэн байсан газраа эзэнгүй байлаа. Жэхён хөмсөг зангидан бага зэрэг бухимдангуй араас нь ирснээ,

"Юу мартчихсан юм? Үйлчлэгч цэвэрлэгээ хийж байгаа, түүнээс асуу-"

"Ким Тэхён хаана байна?"

Жэхён инээвхийлсээр "Миний өрөөнд байгаа, яасан?"

Жонгүг гүнзгий амьсгал авсаар шатаар дээш өгсөн Жэхёний өрөөг хайсаар хоёр давхрын өрөөнүүдийг эхнээс нь нээж эхлэв. 

Яагаад?

Эцэст нь хамгийн захын өрөөний хаалгыг нээхэд өрөөний голд байх өргөн орон дээр Тэхён хагас ухаантайгаар хэвтэхийг олж харлаа. Түүнийг олж харах үед цээж нь хачин хүнд мэдрэмжээр дүүрч асар ихээр харамсах шиг болоход түүний царай ширүүсэн урагш нэг алхтал түүний хойноос хэн нэгэн татсан нь Жэхён байлаа.

𝟐𝟓 𝐇𝐎𝐔𝐑𝐒: 𝐓𝐇𝐄 𝐋𝐎𝐍𝐄𝐋𝐈𝐄𝐒𝐓Where stories live. Discover now