Оройн 21 цаг.
Жон захирлын эмчилгээ дууссан учир Жонгүг түүнд хань болох шаардлагагүй болсны дараа байрлаж байгаа өрөөндөө орж ирэн зөөлөн сандал налан суулаа. Түүний уншиж эхэлсэн ном, өглөө гарахдаа янзлаагүй хаясан хөнжил, ширээний бүдэг гэрэл тэгээд цагийн зүү нэг хэмнэлээр хойшлож чимээ. Тэр гүнзгий санаа алдсаар нүдээ анилаа.
Цээж хүнд хийгээд хоосон. Амьсгал авах бүр тээртэй дээр нь цаг хугацаа явж өгөхгүй нь там. Ким Тэхёнийг санаж байлаа. Ким Тэхёнийг л санаад байлаа. Өглөө сэрэхдээ юу өмсөхөө асуумаар санагдаж, гэдэс нь өлсөхөд Тэхёнд хэлж өөртөө хоол бэлдүүлмээр. Түүний уух ёстой амин дэмийг Тэхён цаг тухайд нь оруулж ирэхгүй тул хэд хэдэн удаа мартаад алгасчихсан. Орой унтахдаа түүний тухай бодолд автаж арайхийн дуг хийхдээ зүүдэндээ уулзана. Тэгээд нэг л сэрчих юм бол эргэж унтаж чадахгүй. Яагаад гэвэл түүний дэргэд тайван унтах Тэхён байхгүй.
Үнэндээ аавыгаа асрах, хань болох тийм ч хэцүү биш байлаа. Бараг л түүнд хийх зүйл байхгүй агаад эмчийн хэлж өгөх зөвлөгөөг сайтар сонсож, тэмдэглэж авахаас өөргүй.
Тэр гараараа нүүрээ үрсээр хүнд гэгч нь санаа алдан орон дээрээ доош харан хэвтээд гэрлээ унтраав.
Санаад байна, Ким Тэхён.
▪️
"Өвдөж байна!"
"Уучлаарай, одоохон дууслаа."
Тэхён Жэхёний шархыг цэвэрлэж дуусаад нэг бүрчлэн шархны наалт нааж өгсний дараа санаа амарсан аятай гүнзгий амьсгал авсаар дэргэд нь зай барин суулаа.
Жэхён одоо хүртэл чинэрэх өвдөлтөндөө ярвайсаар,
"Баярлалаа" хэмээн сулхан хэлэв.
"Дахиж надаас болж өөрийгөө хэцүү байдалд битгий оруулаарай."
Жэхён хойш хоёр гараараа түшин гэдийхдээ түүн рүү харан "Талархсан сэтгэлээ ийм үгээр илэрхийлж байнаа хэрэг үү?"
"Бодсоноос чинь илүү талархаж байна, гэхдээ ахиж битгий ингэ. Бас тэр зурвасууд.. ядаргаатай байна."
Жэхён Тэхёний дэргэдээс хэсэг ширтээд дараа нь тэнгэр өөд харцаа шилжүүлэн чангаар санаа алдахдаа,
"Аахх, нүүрэндээ хэд хэд цохиулсан байхад наад үгнээс чинь илүү өвтгөөгүй байж шүү."
BẠN ĐANG ĐỌC
𝟐𝟓 𝐇𝐎𝐔𝐑𝐒: 𝐓𝐇𝐄 𝐋𝐎𝐍𝐄𝐋𝐈𝐄𝐒𝐓
FanfictionЦасан дундаас ургасан цэцэг ямар үзэсгэлэнтэй хийгээд хүйтэн харагдах бол? Соёолсон цагаасаа эхлээд өвлийн тэсгэм хүйтэн салхи шуургыг тэсэж үлдэхийн тулд туулсан бүхэн түүнийг хүчтэй болгоно... ...хүчгүй болгоно.