A/N: Сайн байна уу, бичвэрийг минь унших гэж буй танд энэ өдрийн мэнд. Уг бичвэрийн 10-р хэсэг хүртэл багахан нурших маяг үзэгдэхээс гадна алдаа мэр сэр байгаа тул таны дургүйцлийг хүргэнэ гэвэл уншихгүй байж болно шүү. Унших эсэхээ бодож нэг үзээд шийдээрэй. Баярлалаа.
◇◇◇◇◇◇◇◇◇◇
Аадар бороо хүчтэй орох энэ шөнө хорвоо, дэлхийд шинэ ханхүү мэндлэх гэж байлаа.
Үзэсгэлэнтэй ойн моддын дунд байрлах нүсэр том ордонд хөл хөдөлгөөн гэж баяр болж байгаа аятай байв.
Хатантаныг амаржих гэж хичээж байхад шивэгчинээс, хаан хүртэл бүгд л сандралдаж, чичигнэцгээнэ.Хатны анхны төрөлт болоод ч тэр үү тэрээр хэдэн цагаар өвдөж, өвдөлтөндөө тэвчилгүй ордон дүүрэн орь дуу тавин орилно.
-Хатантан минь та дахиад жаахан л хүч гаргавал, ханхүү гарж ирэх нь байна.
Хатан ч бүх хүчээ шавхаж байгаа бололтой, хоёр гараараа орны давуунаас тас зууран, хэн нэгэн түүнийг дотроос нь тамлаж байгаа аятай хашхирсаар л...
Хэдэн минут өнгөрсөн ч хатан амаржиж чадсангүй...
Ханхүү эхийнхээ хэвлийнд үүрд үлдэхийг хүсэх шиг ертөнц дээр гарж ирэхээсээ ихэд дургүйлхэнэ.
Хаан хатныг олон цагаар өвдөж,төрөх гэж хичээсэн ч болохгүй байгаад нь гайхахын хэрээр сандарч байлаа.
Эцэст нь ордонд хүүхдийн час хийн уйлах дуу хадаж, ордонд шинэ ханхүү мэндэлсэн болохыг илтгэнэ.
Хатан ингэж нэг амаржиж,амьсгаа авахтай болж байхад хаан орж ирэн ханхүүг энгэртээ нааж,инээмсэглэн зогсоно.
Түүнд бяцхан хүү нь эгдүүтэй санагдаж байлаа.Энэ дэлхий дээр хүүгээ авчирсандаа баяртай байх агаад ахин,дахин духан дээр нь үнсэж,өөрийнхөө амь хэмээн шивнэж байлаа.Хүү ч нүдээ нээн хаан аавруугаа харахад:
-Гайхалтай
Хаан зөвхөн амнаасаа "гайхалтай" гэх үгийг л гаргаж байв.
Учир нь ханхүүгийн нүд байж боломгүй гэмээр гүн хар хэрнээ цэнхэр өнгийг ч басгүй хослуулсан үзэгдэнэ.
Ханхүүгийн байгаа байдал яг л үзэсгэлэнтэй гэж хэлэхээс өөр аргагүй мэт төгс байх нь хаанд бүр ч баяр,баясгалан авчрана.
Хатны амьсгаа жигдэрч,саяхан л үхэл,амьдралын зааг дээр байсан бүсгүй амь оров уу?гэлтэй хэвийн байдалдаа орж ханхүүг харахыг хүсэв.Хаан ч хүүг хатны дулаан тэврэлтэнд өгөхөд: