◇33◇

1.1K 199 111
                                    

Биднийг дотор ороход хѳл хѳдѳлгѳѳн ихтэй байх ба олон ѳнгийн гэрэл нэг дор холилдон үзэгдэнэ.

Хэт чанга дуунд хүмүүс тааламжтай нь аргагүй бүжиглэнэ.Доторх байдлыг сонжин нэг үзээд алмайран зогсоход минь Бэкхён хажуунаас зөөлөн нудраад:

-Таалагдаж байна уу??

-Мэдэхгүй нь ээ.Энэ яг л өөр нэг ертөнц шиг санагдаж байна.

-Тийм ээ,өөр ертөнц.

Зэрэгцээ орших өөр нэг ертөнцийн эзэн нь миний дэргэд өөрийгөө халхлан тун ойрхон аж төрдөг байсан.

Олны бүжин зогсох талбайд Бэкхён очин бүжиглэх бол би гэдэг хүн түүнээс татгалзан хий хоосон текний ард суун үнэтэй дэс дараатай, нямбай гэгчинь өрж тавьсан согтууруулах ундаануудыг нэг нэгэнгүй ажин сууна.

-Үйлчлүүлэгчээ.Та юу захиалах уу?

-Надад зүгээр цэвэр ус өгчих.

Тэр миний хэлсэн зүйлд гайхсан харцаар нэг харснаа толгой дохин цэвэр ус шилэн аяганд хийж өглөө.

Магадгүй ийм газарт над шиг ус захиад сууж байдаг хүн байхгүй болохоор гайхаа биз.

Бугуйн дахь цагаа байн,байн эргүүлж тойруулан үзээд уйтгартай газар болохыг ойлгон санаа алдах нь тэр.

-Юу вэ?Чи ус л ууж суугаа юм уу?

Бэкхёныг хажууд ирэхэд:

-Чи энд өөрийгөө зугаацуулах гэж ирсэн бололтой.Надад энэ газар уйтгартай байна.

-Чи ингээд зүгээр суугаад байхад хөгжилтэй байх уу???Босоод бүжиглэ л дээ!

-Үгүй ээ.Эндээс зүгээр явмаар байна.

-Ойлголоо доо.Тэгвэл хоёулаа өөр тийшээ явцгаая.

Түүнийг явах талаар хэлэхэд минь санал нэгдсэнд баярлан суудлаас хоёул босон үүд рүү алхана.

Хаалгаар гараад одоход тун ойрхон байсан ч...

Ким Тэхён...

OT7 энд бүрэн бүрэлдэхүүнээрээ орж ирсэн байх ба хар хувцастай том биетэй бие хамгаалагчид тэдэнд бөхийн мэндлээд,байдлыг хэлж байгаагаас үзвэл ойлгомжтой байлаа.

Эзэн...

Энэ газрын эзэд тэд байх нь...

-Бэ.Бэкхёнаа.

Намайг тэрний нэрийг дуудахад тэр ч бас дуугарахгүй байх ба миний харсан зүйлийг ижил харж байгаа учраас чимээгүй зогсоо байх.

PRINCE |✔|Where stories live. Discover now