[Миү]
Толгой хүчтэй өвдөхөд нь нойрноосоо салан сэрлээ.Нүдээ нээгээд төсөөлж байгаагүй тэрнийг харсандаа гайхаж орхино.
-Жиминаа?
Тэрээр гарыг минь атгаад нулимс дүүрэн нүдээр:
-Уучлаарай,худлаа хэлсэнд минь...
Түүнийг нулимс дуслуулан хэлэхэд яаж гараа шууд татаж авах билээ дээ.Тэрний ярих зүйлийг цааш хүлээн сонсоно.
-Үнэндээ чиний хэлснээр найзууд юмаа нуудаггүй гэдэг шүү дээ,би ч бас юу ч нуухыг хүсээгүй гэхдээ...хэтэрхий адармаатай...нуухаас өөр аргагүй байдалд хүн хүрдэг юм.Надад тийм л зүйл тохиолдсон.Зайлшгүй худлаа хэлэх шаардлагатай үе байдаг.Хэзээд үнэнг хэлээд,шударга явна гэж байхгүй шүү дээ.Би өөрийгөө зөвтгөж байгаа аятай сонсогдож магадгүй ч үгүй шүү.
Зүгээр л чамд ямар сайн гэдгээ,бас одоо ингээд хажуунаас чинь холдохыг хүсэхгүй байгаагаа л хэлэх гээд байна.Ганц удаа намайг уучлаж болох уу?Жимин намайг үг дуугараагүйд доош толгой гудайлган нулимсаа урсгаад,атгах гараа тавин босч үүд рүү явахад нь:
-Хэзээ сайн найзууд нэгнийгээ орхидог байсан юм!
Намайг түүнд хандаж хэлэхэд тэрээр эргэж харж инээмсэглээд:
-Тийм ээ,сайн найзууд орхидоггүй.
Тэрээр буцан хүрж ирээд чанга гэхчин тэврэхэд нь зөрүүлэн тэвэрч нурууг нь илээд:
-Надаас юу ч битгий нуугаарай.
Итгэж байгаа шүү.Жиминий толгой дохих мэдрэгдэж инээмсэглэнэ.
Хэн ч худлаа хэлдэггүй юм биш.
Харин шаардлагатай,зөв үедээ худлаа хэлдэг үүнийг үгүйсгэхгүй гэхдээ худлаа хэлэхээр үйлдэл битгий хий.Үг үйлдэл хоёр зөрөх аюултай байдаг юм.Жимин орны минь тал дээр суух ба би түүний мөрийг дэрлэн нүдээ аних төдийд нулимс минь хацар дагуулан чимээгүй урсана.
-Жиминаа?
-Яасан?
-Миний цээжинд яагаад ингэж их хад чулуу байгаа юм шиг сэтгэгдэл төрж өөрөө ч мэдээгүй байхад нулимс урсаад байгаа юм бол...
-Ямар нэг асуудал байгаа юм уу?
-Би зүгээр л зүүднээсээ айгаад байна.Бодит байх вий гэхээс...
-Ямар зүүд юм?
Тэрнийг ийн асуухад нулимс минь чимээгүй урссаар байлаа.Зүүд гэж нэрийдэх ч бодит санагдах аавын минь үхэл энэ залуустай холбоотой бол би яах вэ,яагаад зүүд биш гэж мэдрэгдээд байгаа юм бэ!