◇22◇

1.3K 178 42
                                    

[Миү]

Унтаж чадахгүй хий хоосон цонхоор ширтэн зогсоно.Аяандаа л нулимс минь чимээгүй урслаа.
Итгэсэн хүмүүс минь итгэлийг алдахаар зүрх сугалах шиг л өвдөлтийг мэдэрдэг.Тэр өвдөлтийг ахин мэдэрч байна.

Гэнэтхэн л Тэхён болон OT7-ын хийдэг ажилд санаа зовж эхэллээ.
Миний бодлоор дан ганц Казино,
хүмүүст мөнгө зээлүүлдэг биш бололтой.Өөр ямар нэг зүйл эрхэлдэг л байж таарна.

Нулимсаа шувтраад цонхноос холдон ширээн дээрх нөэтбүүкээ асаалаа.Хайх гэж байгаа зүйлдээ итгэлгүйхэн Google-рүү нэвтэрнэ.

Гар минь яагаад салгалаад байгааг мэдэхгүй ч чичирсээр "OT7" гэж хайв.Маш олон мэдээлэл шууд л гарж ирлээ.

Доошлуулан харвал яг л OT7-д хэн,хэн байдаг гээд гишүүдийн мэдээлэл тэр чигтээ байсан ч орж болохгүй нь хачирхалтай.Нэвтрэх гэхээр нууцлагдсан гэсэн бичгээс өөр юу ч олж харсангүй.

Цуурхалын нэг хэсэг анхаарал татаж орвол нүдэнд зарим нэг үгс шууд л тусна "хар тамхины наймаа, шөнийн клубуудын эзэд" гайхан сууж байтал:

-Юу хийж байгаа юм?

Тэхёныг ийн хэлэхэд цочсондоо дэлгэцээ шууд л доош дарчихав.

-Чи орж ирсэн бол ядаж чимээ өг л дөө!

-Сонин юм.Орж ирэхдээ л чиний нэрийг дуудсаар хажууд чинь ирсэн юмсан.Юугаа уншаад ухаанаа алдчихсан юм бэ!

-Ю.юу л байв гэж дээ.Яаралтай харах зүйл байсан!

-Аан.Тэгвэл одоо унтацгаах уу??чамд ямар урт өдөр байсныг мэдэж байна.

-Ойлголоо.Чи усанд орчихоод ир.

Тэрээр ойртон духан дээр минь нэг үнсчихээд инээмсэглэн угаалгын өрөө оров.Хаалга хаагдах хүртэл араас нь харж байгаад буцаж нөэтөө дэлгэнэ.

Хайсан зүйлээ хормын дотор л устгачихав.

-Миүяа

Тэхён угаалгын өрөөнөөс нэрийг минь дуудсаар ийн орилоход:

-Яасан бэ?!

-Ороод ир ээ!

Энэ муу чинь одоо галзуурчихаагүй байгаа!Усанд орж байж хүн дуудаж л байдаг.

-Хөөе ээ!Хурдлаач ээ!

Хөлөө зөөж ядсаар хаалгын онгойлгон орвол тэрээр ваннд хөөстэй усанд орж байгаа үзэгдэнэ.

-Юу болов?

-Ороод ир ээ.Цуг усанд орцгооё.

-Галзуурчиж ээ галзуурчиж!!

PRINCE |✔|Where stories live. Discover now