[Арван хоногийн дараа-Миү]
Цаг хугацаа гэдэг аймшигтай хурдан ч хүмүүс бидэнд олон зүйлийг мэдрүүлж,ойлгуулж хатуу,зөөлөн ханддаг.
Цагны зүү хөдлөх бүрт тэрний сэтгэл хөрж,холдож эхэлж буйг би анзаарсан юм.
Энэ хугацаанд бидний харилцаа зүгээр л нэг хөнгөн хаашаа ч хамаагүй салхинд туугдан явах өд шиг болсон.
Би ойлгоогүй биш ойлгосон ч эвлэрэхийг хүсээгүй.
Чамайг надаас хулгайлсан түүнийг,чамайг өөрөөсөө явуулсан агшин бүрийг,чиний хажуунаас холдсон мөчийг дурсах тоолонд гашуун ухаарал дотор минь живэн орж өвтгөнө.
Хайрлана гэдэг хоёр биенээ харж,цаг ямагт энхрийлэх бус нэг зүгт харахын нэр.
Тэхёны бие,сэтгэл хоёр улам л надаас холдож байгаа аятай санагдах болж...Зүгээр ч нэг мэдрэгдээгүй байх...тэр надаас аажим аажмаар явж буй нь энэ биз...
Арван хоногийн өмнөх тэр оройг би хэзээ ч мартахгүй байх...Түүнийг алдаж буй мэдрэмжийг хамгийн анх авсан шүү дээ...
(Өмнө нь)
Цаг харвал үүрийн 4н цагтаа золгожээ.Тэхён одоо ч ирээгүй байна.
Нэгэн хэвийн буйдан дээр хүлээн сууснаас үүдэн босох гэтэл хөл бадаарчихаж...тэр дороо л газар өвдөгөөрөө унана...
Энэ үед хаалга дуугарах сонстож арай хийн хөлнийхөө шилбийг илсээр босон очвол Тэхён иржээ.
-Миү ийм эрт боссон юм уу?
-А.аан тийм ээ.
Тэрээр хөнгөхөн толгой дохиод гутлаа тайлан над дээр ирээд зөөлөн гэхчин духыг минь үнссээр зөрөн явлаа.
Түүнийг хажуугаар зөрөн гарахад салхинд туугдан үнэр нь хамарт хүрэхэд эмэгтэй хүний сүрчиг хүчтэй үнэртэх нь тэр...
Анхилуун,зөөлөн тэрний анхааралыг татаж чадсан нэгний ялдам үнэр.
(Одоо)
Би тэр сүрчигийг тухайн үедээ андуурсан гэж санасан ч үгүй ээ...байнга шахуу үнэртэх болсон...
Яг л тэр бид гурав хамт оршиж буй мэт...
Тэрнээс хойш Тэхёны хүрэлт, үнсэлт бүр үнэ цэнэ,утга учир агуулахаа больсон.Энгийн хэвийн үзэгдэл аятай.
Бодол болон санаа алдан алхаж явахад хажууд минь сүүдэр тусан харвал энэ тэр байв.