[Миү]
Халуундаа дарагдан хэвтэхдээ чамайг хажууд минь байхгүй байгааг мэдэрсэн.
Тэр хэрээрээ үгүйлж байлаа.
Хөлсөндөө дарагдсан биеээ удирдан өндийн ор налж суугаад түүнийг явсанд гомдон доош харахад нулимс минь дусал дуслаар хөнжил дээр тусч шингэнэ.
Сэтгэл дотор минь өөрийнхөө хөгийг хөгөлчихсөн тэр.
Хаалга онгойх дуулдахад харцаа хаалга руу чиглүүлвэл Жимин ирсэн байв.
Тэрээр миний байдлыг сайн ажиж хараад хурдан гэхчин хажууд хүрж ирээд гараа духан дээр тавьж үзээд:
-Чи халуурч байна Миү.
-Тийм ээ.
-Бас уйлчихаж,тийм үү?
Түүнд хариулт өгөлгүй өнгөрөөтөл Жимин хажуу шүгээн дээрх эмнүүдээс нэгийн задлан аваад,ус ч аягалаад:
-Юу ч гэсэн энийг уучих.
Аягатай ус,эм хоёрын түүнээс авж уутал Жимин намайг хэвтүүлээд сайтар хөнжил нөмрүүлэн:
-Өлсөж байгаа биз дээ?
Толгой дохиход:
-Би гялс шөл хийгээд ирэх учраас хэвтэж байгаарай.
-Ойлголоо.
Түүнийг гарч явахад эмний үйлчилгээ ч орж нойр хүрэн нүдний дээд,доод зовхи нийлэн унтав.
[Жимин]
-Энэ Жин ах одоо юу хийгээд утсаа авдаггүй юм бэ?!
Түүн рүү 4н удаа залгатал ер авсангүй ахин залгахад ашгүй нэг авав.
-Ах аа,хүн залгаад байхад юу хийгээд байдын!
-Хөөе!Чи одоо өдөөд байгаа юм уу!Өөрөө шөнийн 2 цагт залгачихаад юу хийгээд байдын гэнэ ээ!
-Уучлаарай даа,ах аа халуунтай үед ямар шөл зүгээр вэ?
-Юун шөл асуугаад байгаа юм бэ?!
-Зүгээр халуурч байгаа хүнд ямар шөл хийж өгөх хэрэгтэй юм бэ л гэж байна штээ?
-NAVER дээрээс хайж болохгүй байгааз??Эсвэл зүгээр хялбар бас үр дүнтэйгээр нь далайн байцааны шөл хийхэд болох юм биш үү?
-За,за ойлголоо *таслах*
Далайн байцааны шөл хийхэд орох зүйлсийг хөрөгчийн онгойлгон аваад өлгөөстэй хормогчийг зүүгээд хийж эхлэв.
Удалгүй шөлөө хийж дуусаад аягалан түүний өрөө лүү явна.
Хаалга онгойлгон дотор ортол Миү аль хэдийн унтсан харагдаж байлаа.