◇17◇

1.6K 207 63
                                    

[10-р сарын 9-нд]

Дурсамжинд минь биш сэтгэл,зүрхэнд хадагдаж үлдсэн
10-р сарын 9н.

-Өнөөдөр хэр завтай вэ?

Чимээгүй өглөөний цайгаа уун суухад Тэхён ярианы сэжүүр өгнө.

-Сайн мэдэхгүй байна,сургууль дээр очоод гэнэтийн ажил гарч ирэхгүй бол гайгүй ээ.

Тэрээр толгой дохин аягатай кофеноосоо нэг балгана.

-Яагаад ингэж асууснаа хэлэхгүй хэрэг үү?

-Зүгээр сонирхоод асуусан юмаа.

Ахиад л...Эгдүү хүргэм дөрвөлжин инээмсэглэлээ бэлэглэнэ.

-Чамайг хүргэж өгөх үү?

Хичээлд явахад бэлэн болон үүдээр гарах гэж байтал тэр ийн өгүүлнэ.

-Хэрэггүй дээ,би өөрөө явна аа.

-Тэгвэл болгоомжтой яваарай.

-Ойлголоо.

Чихэвчээ зүүсээр сургуулийн зүг алхана.

Хэтэрхий үзэсгэлэнтэй энэ байгаль өдөр ирэх тусам өнгө үзэмж нь нэмэгдээд байх юм...Жаргалтай байгаа байх нь ээ.

Тэхёныг өөрөөсөө түлхэхийг хүсэхээ байжээ.Харин зөвхөн түүний хажууд амар амгаланг олдог болж.

Хэн нэгэнд дасах шиг аюултай юм гэж байхгүй байх.Би чамд өөрөө ч мэдэлгүй дасчихсан.Нэг л өдөр энэ сэтгэлээ татаж чадахааргүйгээр...

Гуйя.Зогсоогооч.Хурдны зам дээр давхих чи бид хоёрын машиныг зогсоож өгөөч.

Сонсож байсан дуу алга болох агшинд бодлоосоо салан хажуу тал руугаа харвал Марк нэг чихэвчийг минь өөртөө зүүчихэв.

Үг дуугаралгүй ганцхан түүнийг гайхсан харцаар ширтэнэ.

-Гоё дуу байна.

Тэрнийг ийн хэлэхэд тоолгүй хамтдаа сургууль руу тайван гэгч нь алхав.

-Яагаад алхдаг юм?

-Би алхах дуртай.

-Машинд суух дургүй юм уу?

-Дургүй биш ээ зүгээр л...

Хэлэх гэсэн зүйлээ болин сургуулийн үүдэнд ирсэн тул чихэвчээ түүнээс салгаж аваад анги руугаа явлаа.

-Зүгээр юу гэж?

Марк гарын бугуйнаас минь өвтгөхөөс эмээсэн аятай зөөлөн татаад асууна.

PRINCE |✔|Where stories live. Discover now