[Миү]
Жимин: Тэгээд гараад явчихсан юм уу?
Түүнийг асуухад нь нулимс дуслуулсаар бүх зүйлээ хэлээд толгой дохино.
-Чамд төвөг удан ингэж дууддагт үнэхээр уучлаарай.
Санаа алдан хэлэхэд минь Жимин хажууд суугаад,мөрөөр тэврэнэ.
-Зүгээр дээ,би чиний дэргэд хэзээд байх болно.
-Жонсо сайн биз дээ?
-Тийм ээ.
-Найз охинд чинь эвгүй байгаа байх даа.Надад чамаас өөр хүн байхгүй болохоор өөр аргагүй юм.
-Зүгээр дээ,тэр их ухаалаг болохоор ойлгодог.
Жимин Жонсо гэх бүсгүйтэй үеэрхээд удаагүй байгаа ч тэдний харилцаа тийм ч сайн биш гэдгийг ямар ч гадны хүн харсан ойлгоно.
-Одоо унт даа.
Тэрээр толгойг минь илэн хэлэхэд нь нүдээ аних ч нойр хүрэхгүй байлаа.Тэхёныг хаана,юу хийж яваа бол гэхээс санаа минь хангалттай зовно.
-Би бүх зүйлийг үл тоон уучлахыг хүссэн тэрнийг хайрлахыг хүссэн.Гэтэл тэр нүднийхэн өмнө намайг хөл дээрээ чичрэн зогсохыг харсаар байсан хэрнээ орхиод явчихсан.Жиминаа би юуг буруу хийсэн болоод?
Тэсгэл алдарч нүдээ анисан чигтээ нулимсаа урсгана.Тэрэнд гомдох ч өөрийн хийсэн үйлдлээ эргэн санахад зүгээр л уучладаг байж,түүнийг муу бүхэнтэй нь хайрлах ёстой байж...
-Зүгээр дээ,өөрийгөө буруутгах гэсний хэрэггүй.Тэхён угийн л түргэн ууртай хүн бодох зүйл гарсан болохоор л явсан байх,эргээд ирнэ ээ.Тэр чамд хайртай шүү дээ.
Түүний үгэнд тайтгарахыг юу юунаас илүү хүсч байлаа.Толгойгоо зөөлөн дохиод Жиминий мөрийг дэрлэсээр унтахаар хичээх ч болж өгөхгүй юм.Магадгүй тэрний хоолойг санаж байгаа байх...
Энэ өрнөж буй бүхэн бодит үү,эсвэл би ухаанаа бүр мөсөн алдчихсан уу.
[Тэхён]
Үүрээр шахуу Амёны гэрээс гаран явсаар гэртээ ирэн хонохоор шийдлээ.
Юнги: Ийм эрт юу хийж байгаа юм?
Хаалгаар орох төдийд дээд давхараас Юнги ах хоёр гараа халаасандаа хийсээр буун ирнэ.
-Ах аа,одоо надад эрүүл ухаан гэж алга.Зүгээр л гэртээ ирж байна.Тиймээс битгий гайх.
Юнги: Энэ чиний гэр биш Тэхён!Миү дээр оч!
Хэлэх үгэнд нь жуумалзаад: