◇2◇

3.1K 331 29
                                    

Цаг хугацаа урсан өнгөрч бяцхан чөтгөр гэх нэртэй ханхүү нар ч нас бие гүйцэж байлаа...

Vante ханхүүд эмгэн Тэхён гэх нэрийг хайрлаж долоон хүүдээ Ким овгийг олгосон юм.

Гэсэн хэдий ч хүүхдүүд өсөн томрох тусам гэр бүлд нь хөнөөл учруулсан хүмүүсийг олж,өөрсдийн гараар үгүй хийхийг илүүд үзэж өдөр бүр бэлтгэл,сургуулилт хийдэг болжээ.

Тэхён ханхүү өөрийн ээжийн учир битүүлэгт үхлийг өдөр шөнөгүй ухан боддог...

Чөтгөрүүд өөрсдийн санасан,хийх ёстой бүхнээ гүйцэлдүүлээгүй цагт хүний ертөнцөд амьдарсаар л байх хувь тавилантай байлаа.

Тэд өөрсдийн үнэн дүр төрхөө сайн нууж чаддаг болсон юм.Яг л жирийн хүмүүс шиг байх аргыг олж авж чадсан...

Залуус хэдий мөнх настай ч эмгэн тийм байсангүй Тэхёны 165н насан дээр нь эмгэн өөд болсон юм.

Тэд одоо байж боломгүй гэмээр насыг туулсан хэдий ч 20 насны төрхөндөө дээрээ үлдэх гарцыг ч олоод авсан.

Тиймээс л тэд хэдий 100 гаруй жил амьдарсан ч хөгширч,биед нь ямар нэг өөрчлөлт гарах биш улам хүчирхэгжиж байлаа.

Тэд өдгөө хамтдаа Ким овгийн доор амьдарсаар 21р зуунд хөл тавьж жирийн залуус шиг сурч боловсрон,ажил хийж амьдарч явна.

Гэвч тэдний арга барил хэтэрхий хэрцгий байсныг дурдах нь зүй ёсны хэрэг.

Бүх зүйл дардан байдаггүй шиг тэдний үзэл бодол,арга барил ч тийм байсангүй.

Тэхён ханхүү ээжийгэн хөнөөсөн нэгнийг одоо хүртэл хайсаар л байгаа.Тийм дээ ч хүйтэн мөс шиг нэгэн болж хувирсан.

Энэ залуус хэдий төрсөн ах дүүс биш ч санаа бодол,үйлдэл бүгд жин тан таардаг байсан учир хэнээс ч илүү биенийгээ хайрлан,хамгаалж ирсэн.

Тэд энэ олон жил амьдрах даа бишгүй их зовлон,зүдгүүрийг туулж байсан...

Залуу хүмүүс болсон хойно хайр дурлалд ч орж байлаа.Гэтэл Тэхён ханхүүгийн хайр тийм ч сайхан байсангүй.Тэр хэдий бүсгүйг өөрт байх бүхнээрээ хайрласан ч бүсгүйн санаа түүний амийг хороох л байсан юм.Энэ бол урьдаас бэлдсэн урхи байсныг Тэхён ойлгож тэр бүгдийг өөрөө үгүй хийсэн....Бусад нь ч бас хайраасаа татгалзаж чадсан...

Тэдний хэдэн жил цуглуулсан өв хөрөнгө хэмжээлшгүй их...Чөтгөр гээд зүгээр суугаад байна гэсэн үг биш тэд олон ажил хийж,өөрсдийн том газрыг ч бий болгосон.Тэд Солонгос улсад Сөүл хотноо нийт 5н том гарын Казинотой байна.

PRINCE |✔|Where stories live. Discover now