[Маргааш өглөө]
-Би ажилд чинь явахгүй гэж байна!
-Чиний хүсэл энд хамаагүй гэдгийг чи мэдэж байж,юундаа зөрүүдлээд байгаа юм!
-Чамд тэр мөнгийг чинь орой гэхэд өгчих болохоор тэр казино руу чинь ч явахгүй!
-Тэгвэл дураараа бол.Харин мөнгөө чи орой өгнө гэсэн шүү!!
Түүнийг үүдээр ууртай нь аргагүй гаран явахад чичиртлээ Тэхёны өөдөөс чанга хашхиран хэрэлдэж байснаа санан өөрийгөө тайвшруулах гэж гүнзгий амьсгаа олонтоо авна.
Казино руу ахин явж тэр таарч тохирохгүй хүмүүстэй байхыг хүсэхгүйн.
Тэхёнд одоо 400 сая долларыг өгөхөд хангалттай.Гэсэн ч өнөө орой гэхэд би хаанаасаа тэр их мөнгийг олох билээ.
Энэ бүхнээс салая гэвэл ганц л арга байна.
Утсаа аван Жимин рүү зурвас бичив.
"Сайн уу Жиминаа.Манай гэрийн ойр замын баруун талд байх кафед уулзах хэрэгтэй байна.Хүлээж байя,яаралтай шүү"
Түүн рүү зурвас биччихээд гэрээс гадуур хувцаа аван гарлаа.
Кафед түрүүлж ирээд хүлээж байтал Жимин удалгүй хүрээд ирэв.
-Сайн уу Миү.
-Сайн уу.
Тэрээр намайг тэвэрсээр ийн мэндлээд өөдөөс минь харж сууна.
-Ямар нэг зүйл болоо юу?
-Үнэндээ би одоо Казинод ажиллах хүсэлгүй байна.Ийм зүйлсийн дараа ч тэнд ажиллан гэж юу байхав тийм биз дээ?
-Мэдээж,тэгэлгүй яахав.
-Гэхдээ Тэхён надаас өрөө гүйцэт авж байж ажлаас гаргана гэсэн.
-Юу гэх гээд байгааг чинь бараг ойлгочихлоо.
-Тийм ээ,би чамаас 400 сая долларыг зээлээд Тэхёнд чамаас авсан гэж хэлэлгүй өгөөд ажлаас нь гармаар байна.
-Тэгье ээ,чи түүнд хэзээ өгөх юм?
-Өнөөдөр орой.
-За тэгвэл би чамд бэлнээр ажил дээр оччихоод явуулъя.
-Тэгээрэй.
-Өө нээрээ,өчигдөр өрөө түрээслэгч чинь ирсэн үү?
Түүний асуусан асуултанд Тэхёны өчигдрийн үнсэлт санаанд орно.Гэхдээ тэр үнсэлтийнхээ дараа урууланд минь амтлагч наалдчихсан байсан учраас үнссэн гэж хэлээд өнгөрөөж билээ.