[Author]
Тэхёнын бие өдөр ирэх тусам бус цагны зүү хөдлөх бүрт муудаж,улам л сульдаж алхаад явах ч чадалгүй болж орхижээ.
Магад тэр энэ байдалтайгаа удахгүй байх гэсэн бодлыг төрүүлэм...
-Найз минь дээ.
Түүнийг хүйт даах шалан дээр эвхрэн хэвтэн байхад Жимин Тэхёнын нурууг нэг зөөлөн илээд санаа алдана.
-Би зүгээр болохоор гар.
Тэхён дургүйцлээ илт илэрхийлэн тэрнээс цэврэх аядаад нуруугаа урагш татан авав.Жимин түүний үйлдэл бүрд гайхшрах бус нулимсаа залгин арай хийн тэндээс гарлаа.
Тэхёныг ахин хүйтэн харанхуй өрөө нь бүүвэйлэн тэрнийг унтахад хүргэнэ.
Хэдий тав тухгүй хэвтэх ч аль хэдийнээ гүн нойрондоо умбах чөтгөр...
Жимин Тэхёны өрөөнөөс гарж ирээд нүдээ хоёр гараараа даран үсээ хойш илээд тэндээс холдлоо.
Түүнийг өрөөндөө орж ирэх төдийд дулаахан хөнжилдөө шигдэн үнэгчлэн унтаж буй үзэсгэлэн гоо нь угтана.
Жонсог тайван нойрсож байгаад Жимин инээмсэглэн зогсохдоо тэрнийхээ зүг очин үсийн нэг илээд,духан дээр нь үнсэв.Энэ үйлдэлд нь Жонсо дуртай байна уу гэлтэй нүдээ аниастай ч бяцхан инээмсэглэл тодруулна.
Жимин хүрмээ авсаар гадагш гарлаа.Тэрэнд бодож тунгаах зүйл хэтэрхий их байгаа бололтой.
Тэхёныг ийм байдалтай хэр удахын мэдэхгүй атлаа Миүг гадаад руу явахад нь тусалж буй даа өөрийгөө хараагаад амжив.
Тэдний төлөө гэж нэрийдэн холдуулах бус хүчээр ч болтугай сүүлийн удаа уулзуулахыг бодох нь зүйтэй ч Жимин энэ талаар биш аль болох Миүг хэрхэн хурдан явуулж,Тэхёныг хөл дээр нь босгох талаар бодно...Тийм ээ тэр харамлаж буй нь энэ...Тэгж ихээр хайрласан бүсгүйгээ ахин зовоохыг хүсэхгүй дээ өнчин хайраа бодсоор амиа хичээнэ...
Жимин хаашаа явахаа үл мэдэн салхи татуулан хурдлан явахдаа юу хийх,цаашдаа яах ёстойгоо хэсэг ч болтугай умартахыг хүсч цонхоо онгойлгон зүүн гараа гарган салхийг мэдрэн явна.
Төд удалгүй тэрний энэ намуухан байдлыг салгаж утас хангинах нь тэр.
Дуртай, дургүй дуудлагаа аваад залгасан хүнээ ярихыг хүлээж буй бололтой чимээгүй байлаа.
-Жиминаа.Би Миүгийн эгч байна.Миүгийн бие муудаад эмнэлэгт ирсэн.Бас чамаас гуйх гуйлт байна.