◇23◇

1.1K 172 61
                                    

[Миү]

-Танай гэрт очих юм уу?

-Тийм ээ.Чи бид 7-ын гэртээ танилцаагүй байгаа биз дээ.

-Гэхдээ Тэхёнаа?

-Бусдад маань санаа зовох хэрэггүй ээ.Би чамайг аваад очиж байна гээд хэлцэн.

Түүнд толгой дохин хариулаад цонхоор гаднах үзэмжийг чимээгүй л харна.Тэхён өглөө шууд л хичээлээс дахиж чөлөө аваад намайг өөрийн амьдардаг OT7-ын гэр рүү авч яваа нь энэ.

Удалгүй бид тэдний гэрийн үүдэнд ирвэл тэрээр намайг хөтөлсөөр дотогш орлоо.

Жонгүг: Өө ах ирчихлээ шүү.

Залуус гарах гэж байсан бололтой биднийг дотогш ороход тэд үүдэнд байлаа.

Тэхён: Яаралтай ажил гараа юу?

Юнги: Бид хамтдаа явах ёстой Тэхён!

Юнги гэхчин надруу хүйтэн харцаар дүүрэн ширтээд ийн хэлчихээд хажуугаар зөрөн явлаа.Бусад нь ч ар араасаа гарч явах ба Жимин миний өмнө ирээд:

-Миү?

Түүнтэй харц тулахгүйг хичээн доош толгой гудайлгавал Жимин миний гарнаас барих гэхэд Тэхён:

-Би араас чинь гарна.

Жимин чанга инээ алдсаар гарч явав.Мэдээж тохиромжгүй цагтаа ирчихжээ.Тэхён намайг өөр лүүгээ харуулаад:

-Бид цуг байхгүй бол болохгүй.
Тиймээс би тэдэнтээ хамт явах ёстой.Харин чи манайд байж байгаарай.

-Хэрэггүй дээ,би гэр лүүгээ алхаад явчихна аа.

-Үгүй ээ,бид удахгүй болохоор чи энд гэртээ юм шиг л чөлөөтэй байгаарай.

Тэрээр духан дээр минь нэг үнсээд инээсээр гарна.Энэ том харш дотор юу хийхээ мэдэхгүй ч шатаар дээш гарлаа.

Хоёр давхарт олон өрөө байх ба Казинод байдаг шиг өрөө бүр дээр тэдний нэр байх ба зарим нэг хаалга дээр өвөрмөц нэрс байх нь тэр.

Тэхён гэх нэртэй өрөөний хаалгыг онгойлгон дотогш орвол үнэхээр тухтайгаас гадна цэвэрхэн харагдана.Ийм том өрөөтэй байж миний жижиг өрөөнд ирэх гэж.

Инээмсэглэн өө сэвгүй өрөө доторхыг тойруулан харна.

Ширээн дээр OT7-ын хамтдаа инээлдэн авхуулсан дурсамж агуулсан зургууд жаазтай цөөнгүй байлаа.

Нэг өргөн жаазтай зургийг аван харвал тэд бүгд бие биенээ тэвэрсэн үзэгдэнэ.

-Хөөрхөн юмаа.

PRINCE |✔|Where stories live. Discover now