[Миү]
Төрсөн өдрийн үдэшлэг минь талдаа орж байлаа.Гайхалтай нь тэд миний дотны бүх хүмүүсийг урьсан байх ба тэд ч надад бэлгийг уул овоо шиг л ихээр барьна.
-Бурхан минь гэж Тэхён.Энэ бүгдийг хийсэн гэдэгт чинь итгэхгүй нь ээ.
Тэрээр гараараа үсийг минь илэн инээмсэглээд:
-Чиний төлөө энэ мэтийн зүйл юу ч биш шүү дээ.
Залуустаа цуг элдвийг ярин суухад минь бидний урд Бэкхён инээмсэглэсээр ирнэ.Тэрнийг харсандаа баярлан суудлаасаа босон тэврэн мэндэллээ.
-Чамайг ирсэнд баяртай байна.
-Энийг чамд.
Бэкхён цэнхэр өнгийн сайтар боож багласан хайрцгийг өгөхөд нь инээмсэглэн авж үзвэл чамин биш энгийн атлаа яг л миний сонирходог төрлийн зүүлт байх нь тэр.Түүнийг тэврээд:
-Чи үнэхээр мэдрэмжтэй шүү.
-Төрсөн өдрийн мэнд хүргэе Миү.
-Маш их баярлалаа.
Бэкхёныг бусадтай танилцуулан зогсоход бидэн дээр өөр нэг үл таних бүсгүй инээмсэглэсээр ирнэ.
-Сайн байцгаана уу?
Өнөөх бүсгүй ялдам инээмсэглэл тодруулан ийн хэлэхэд хэн гэдгийн тааж ядан зогсохдоо хальт толгой дохивол:
Тэхён: Чи энд?
-Би Тэхёны дотно хүн нь байгаа юмаа.Тэрний найз охины төрсөн өдөр болж байхад би ирэх ёстой биз дээ?
Тэрээр надруу гараа сунгасаар:
-Амён гэхэд нь би ч гарнаас нь атгаад инээмсэглэсээр бид танилцав.
Тэхён: Бид хоёр тусдаа уулзах хэрэгтэй байх Амён.Миү түр хүлээж байгаарай.
Толгой дохин үлдэхэд Тэхён Амён гэх эмэгтэй хоёр цааш яван сүүдэр нь ч үзэгдэхээ байлаа.
Хачирхалтай нь би тэр үнэрийг үнэртсэн юм...Тэхёнаас салж өгдөггүй байсан анхилуун,хурц үнэр.
Бодол болон тэднийг байхгүй байхад араас нь харах ч Бэкхёныг нүдний өмнүүр гараа сарвалзуулахад харцаа салгана.
-Чи өнөөдөр үнэхээр үзэсгэлэнтэй байна.
Энэ үгийг нэг бус удаа сонсож байгаа болохоор бага зэрэг улайн инээмсэглэлээ.
Ая явж эхлэхэд бусад маань хос хосоороо эсвэл ганцаар доргион бүжиглэнэ.Бэкхён бид хоёр ч голд хөгжилтэй нь аргагүй инээлдэн бүжиглэнэ.