[5 хоногийн дараа]
-Төлж чадахгүй бол яах гэж зээлсэн юм!!!
-Гэхдээ би ор өгөөгүй биш өгсөн биз дээ.
-500 сая доллар гэдгийг чи 100 сая доллар гэж ойлгосон юм уу?!Өрнийхөө хаана нь ч хүрэхгүй хэдэн цаас өгчихөөд өгсөн гэнэ ээ.Тоглоод байна уу!!!
-Надад өгсөн хугацаа чинь хэтэрхий богино байсан.Чи намайг өөр шигээ хэдэн сая доллартоо хахаж цацсан хангалуун амьдралтай хүн гэж бодоо юу?!
-Тэгвэл чи нэгэнт л миний мөнгийг олж өгж чадахгүйгээс хойш надад миний доор ажиллаж төлөх болох нь дээ.
-Юу гэж ойлгох уу??
-Казино.
Эгчийг На эмчтэй цуг гадаадруу явуулснаас хойш цаг хугацаа нүд ирмэхийн зуур л өнгөрсөн.
Нэг мэдэхэд л 500 сая долларын өрөө энэ залууст төлөх болчихсон.
Хэдий олон янзаар их хэмжээний мөнгө олох гэж өдөр шөнөгүй ажиллаж байсан ч 100 сая долларыг арай ядан олсон.
Гэтэл энэ залууст 100 сая хэтэрхий бага үнэ бололтой...
Ямар сайндаа л намайг өөрсдийнхөө Казинод ажиллаж өрөө төл гэхэв дээ...
Гэхдээ надад туршлага байхгүй шүү дээ.Казино гэх нэрийг сонсож байснаас яг ямар газар болохыг мэдэхгүй бүр яаж ажиллахаа ч мэдэхгүй байна...
-СО МИҮ!!
Сая л нэг юм түүнийг намайг заналтай нь аргагүй дуудахад бодлоосоо салан түүн рүү харвал хөмсгөө байдгаараа зангидчихсан зогсож байв.
-Би ажилж чадахгүй ээ.
-Чамаас хэн зөвшөөрөл асуусан юм?Чи өрөө өгөөгүй болохоос биш би өгөөгүй юу?!
-Тэр Казино гэх газрын талаар надад ямар ч ойлголт байхгүй.
-Шууд сурчих нь гэж бодоод байгаа хэрэг үү!!Ороод сурч болно!!Тэглээ ч чи зөвшөөрөхгүй гээд яах юм?Өрөө ингээд ч болтугай төл ойлгов уу?!
-Ойлгосон болохоор манай гэрээс явж үз!
-Хэлсэн хэлээгүй явах гэж байлаа.
Тэрээр өрөө авах гэж үүр цайв уу үгүй юу гэрт хүрээд ирсэн.
Түүнийг хаалгаар гарч одоход л амьсгаа авахтай болж хичээлдээ явахаар зэхэв.
.......
-Со Миү.Хэзээ төлбөрөө төлөх юм бэ?Чамайг сурлага сайтай болохоор чинь хугацаа өгөөд хүлээлээ.Гэтэл арай хэтэрч байгаа юм биш үү?Зарим цагийн хичээлийг зөвшөөрөлгүй таслах болсон.Яаж байгаа юм?!