[Миү]
Ирэх долоо хоногийн даваа гарагт өглөөний нислэгтээ хагасайн өдөр бүхэлдээ бэлдэж байлаа.Хэдий өөдрөг байхыг хичээж, бүх зүйлээ жин тан болгож байсан ч сэтгэл зүрх,бодол санаа минь нэлдээ харанхуй агаад хоосон.Аргагүй шүү дээ,өөрийн бүхнээ орхисон надад юу үлдэх билээ...
-Дуусч байгаа юм уу?
-Тийм ээ,одоо бараг л дууслаа.
-Итгэлтэй байна уу.
Ачаагаа баглаж дуусахад эгч хажууд ирээд нэлээн санаа зовсон нүдээр ширтээд ийнхүү хэлэв.
Тэрнийхээ гарнаас хоёр гараараа атгаад:
-Итгэлтэй байна гэж хэлж чадахгүй ээ.Зүгээр л би номны өөр нэгэн хуудсыг эргүүлж байна.
-Хонгор минь.Хүсвэл-
-Би зүгээр ээ.Хүссэн хүсээгүй эндээс явахаа хэдийнээ шийдсэн учраас одоо эргэж буцахыг хүсэхгүй нь ээ.Үлдэхийг хүсч байсан ч тэр байхгүй бол надад энд байгаад байх шалтаг үгүй ээ.
-Ойлголоо.
Тэрнийхээ гунигийг арилгахын тулд инээмсэглээд буцан хийж байсан ажилдаа улайран эм бас бус жижиг сажиг зүйлсээ ч умарталгүй бүгдийн сайтар баглана.
Хэдэн цаг өрөөндөө авж явах зүйлсээ бэлдсэний эцэст дуусч явахаасаа өмнө очих хэдэн газрууд байгаагаа санаж гэрээс гадуур хувцсаа өмсөөд гарлаа.
Намайг машин барьж явна гэхэд хэн ч итгэхгүй дээ...Би машин барих битгий хэл урд нь суугаад явахаас айдаг байсан бол одоо тэр айдас минь ор мөргүй алга болж бүр машин барьж сурсан юм.Тийм ээ...энэ бүгдийг Тэхёны ачаар сурсан...
На эмчийн машиныг жолоодон явахдаа Тэхёныг анх машин жолоодохыг зааж өгсөн нь санаанд бууж бага зэрэг инээмсэглэлээ.
"-Чи чинь хаашайн янзын хүн бэ.Араандаа хий гээд байхад!
-Би будилаад байна аа!!
-Миү алив ээ!!Битгий сандарч өөрийгөө хүчлээд бай.
Залуу бүсгүйд нэлээн олон удаа нэг үгээ давтах ч бүсгүй хэт сандарсан болохоор учраа олж өгөхгүй байлаа.
-Хонгор минь дээ.
Тэхён духаа нэг алгадаад санаа алдвал Миү хэдийнээ мод мөргөчихсөн байх нь тэр.
-Би чадахгүй нь ээ.Бүтэхгүй юм байна.
Бүсгүй шантарсан харагдах ба буугаад өгчихлөө.