[2 долоо хоногийн дараа]
Ажилдаа би аль хэдийнээ гаршууд нэгэн болсон байлаа.
Диллер гэдэг сонирхолтой хэрнээ бас бус асуудлын эзэн байдаг гэдгийг ойлгосон юм.
Хэдий ажилчид бүсгүй нь надтай сайхан харилцаатай биш ч ганцаараа хийх зүйлээ хийгээд болоод л байгаа.
Мэдээж ажлынхаа хажуугаар хичээлдээ үргэлжлүүлэн явсаар байгаа удахгүй төгсөх шалгалттай учир нойрыг бараг л мартаж орхино.
Байшингийнхаа нэг өрөөг түрээслэх маань талаар болсон ч би бууж өгөлгүй зараа тавьсаар л байгаа.Яагаад ч юм түрээслэх хүмүүс олдохгүй юм.
Энэ казиногийн захирал 7н залуус үнэхээр завгүй байдаг хүмүүс.Ажил дээрээ ихэнх цагаа өнгөрүүлдэг байх гэж бодтол үгүй байсан тэд бөөндөө гарж яваад цуг ирж,заримдаа ажилдаа ирдэггүй.
Гэхдээ Тэхёнтой 2 долоо хоногийн өмнө уулзаж доромжлуулснаасаа хойш огт уулзаагүй.Тэрэнтэй таарахгүйг хичээж,зөрж явсаар бид 2 бие биенийхээ барааг харалгүй аль хэдийнээ 14 хоножээ.
Тэрнээс бусад нь надтай үргэлж нээлттэй байж эерэг харьцдаг.Мэдээж Жимин илүү санаа тавьдаг ч тэрээр ойрдоо завгүй байгаа учраас бид хоёр бас уулзаагүй 3 хоножээ.
Эгчийн минь бие дээрдэж байгааг дуулаад жаргалтай байсан ч түүнийгээ маш ихээр үгүйлж,санах юм.
Олон зүйлсийг бодож амралтын цагаараа цонхны цаадах төрхийг ажин зогсохдоо халуун хар кофе залгилна.
Амралтын цагийг уулан бусад диллер бүсгүйчүүдтэй нэг өрөөнд байх ёстой ч тэдэнтэй санал бодол нийлдэггүй учир үргэлж л гадуур цайгаа ууж эсвэл бүр амралгүй ажлаа хийдэг.Энэ нь ч надад тухтайг хэлэх зүйтэй.
Бодолд дарагдан зогсоход хэн нэгний гар нүдний минь урдуур сарвалзан орж ирэхэд хажуу дахь хүнрүү гээ харцаа шилжүүлэв.
Энэ Жимин байлаа.Тэрээр хачин сайхан инээмсэглэл нүүрэндээ тодруулчихсан зогсоно.
-Сайн уу Миү?
-Сайн.Чи сайн биз дээ?
-Тийм ээ.Хэдэн өдөр хөөцөлдөж байсан бидний ажил бүтээд үнэхээр сайн байгаа.
-Ашгүй дээ.
-Одоо л харин бидэнд зав гарж байгаа.Чамайг харалгүй бүр 3 хоног болчихжээ.Надад яг л 3 жилийг ардаа үдсэн аятай санагдаад байх юм.