[Тэхён]
-Чи ууртай байхдаа илүү дур булаам юм.
-Би чамтай ямар нэгэн зүйл хийх гэж ирээгүй.Тиймээс надад харуулах гэсэн зүйлээ хурдхан харуулчих.
Милагийн урд ойртон хэлэхдээ үсийн илэн бага зэрэг инээмсэглэх төдийд тэр бууж өгч байлаа.Хэтэрхий хямдхан биш гэж үү?
-Зарим нэг болохгүй зүйлийн талаар мэдсэн гэхүү дээ.
Нүднийхэн урдуур орох үсийн чихнийх нь хойно хийж өгөөд:
-Юу гэдгээ хэлж байж л дүгнэлтэнд хүрнэ шүү дээ.
-Чиний урдны тэр олон бүсгүйчүүдийн талаар.Энийг найз охин чинь мэдэх болов уу?Магадгүй тэр чамайг сахиусан тэнгэр гэж боддог байх даа.
-Миү намайг юу гэж бодох нь хамаагүй,зүгээр л бидний хайр тийм ч хурдан унтрахгүй гэдгийг сануулья.Чи чадах бүхнээ хийх гээд үз,хэн нь хохирохоо үзэж болно шүү дээ.
Түүний чихэнд шивнэн хэлэхдээ омогоос нь ч хазлаад амжив.
Буцан эгц зогсож харцаа чиглүүлэхэд Мила ихэд бачимдсан төрхтэй байх агаад хөгжилтэй санагдана.
-Чи над шиг адгийн амьтантай зууралдахаа больж өөр нэгнийг сонирхох хэрэгтэй.Би яаж ч байсан чамд нүүр өгөхгүй. *жуумалзах*
-Чи намайг чадахаа хүртэл яв гэсэн биз дээ!!Би заавал санасандаа хүрнэ!!
-Яагаад ийм хөөрхөн байж юм ойлгодоггүй юм бэ?!Чи хичээх тусам хохирч зовох болно!Тэглээ ч Жонгүг!Тэр чамд таалагдана гэдэгт итгэлтэй байна.Намайг биш дүүг минь хайрлаж дотно болохоо л бод!Тэр хүүхэд чамд бараг л ахдах хэмжээний шүү!
Хариулт сонсохгүй гэсэн шиг уруулын долоовор хуруугаараа таглан нүдээ нэг зөөлөн ирмээд гарлаа.
Юу ч тохиолдсон ганцхан түүнийхээ сэтгэлийг шархлуулахгүй гэж өөртөө хэдэн зуун удаа шивнэж амалсан ч эцэст нь чадсангүй...
[Миү]
Унтах гэж аль байдгаараа хичээсэн ч болохгүй байлаа.Ганцхан тэр хаа нэг газар тэнүүчлэн байх нойрыг минь өөрийн тансаг хоолойгоор дууддаг учраас Тэхёны эзгүйд хангалттай ганцаардан гэдгээ ухаарлаа.Нойр минь хүртэл тэрнийг үгүйлж байхын чинээ санасангүй.
-Мангар Тэхён!
Амандаа үглэсээр орноосоо босон шүгээн доторх савтай эмнүүдээ гаргаж ирлээ.
-Хэрэггүй зүйлс хийгээд ирэхээр нойр нь хүрэх байлгүй!
Бүх эмнийхээ таглааг нь онгойлгон үзээд гүнзгий гэхчин амьсгаа аван харлаа.Өдөр бүр уудаг байтал дундрахгүй юм...Хэзээ энэ эмнүүдийг уухаа болих бол...Магадгүй үхсэн хойноо л уухгүй биз...