Жаахан тайвшраад сууж байсан ч Маркыг үхсэн гэдэгт одоо хүртэл нэг л итгэж өгөхгүй байв.
-Чамайг хөнөөгөөгүйг би мэдэж байгаа шүү дээ,арга нь олдох болохоор тайван бай.
-Тэхёнаа...Гэхдээ Марк надтай сүүлд уулзахад зөв зүгээр байсан.
-Гэнэтийн зүйлс гэнэт л ирдэг шүү дээ.Магадгүй Марк өөрийгөө үхнэ ч гэж санаагүй байх.
Бид хоёрыг ийн ярин суухад хаалга тогших дуулдан харвал өнөөх намайг байцааж байсан ах орж ирлээ.
-Бие нь сайн биз дээ Со Миү?
-Тийм ээ.
Тэхён: Арай тэрнийг сайн эдгээгүй байхад авч явах гээд байгаа юм биш биз дээ!!
Тэрээр их л уурссан байртай суудлаасаа босон цагдаагийн өөдөөс ийн хэлэв.
-Хэрэгтэн баривчлагдсан.Со Миү таныг одоо тайван байж болно гэж хэлэх гэж ирсэн юм.
-Би хэрэгтэнтэй уулзаж болно биз дээ?
Тэхён: Миү.Чи уулзаж яах юм?
-Надад асуух зүйл байна.
-Тэр бол таны шийдвэр.Хохирогчийн гартаа барьсан таны бугуйвч аль дээрээс хойш түүнд байсныг ч тогтоосон.Машинд нь байх хар камерыг шалгаж үзтэл Со Миү та бугуйвчаа унагасан байсан.
Одоо л саналаа.Бороотой өдөр Тэхёныг хүлээж байхад Марк ирэн намайг машинаараа гэрт хүргэж өгсөн тэр үед л унагаасан байж.
-Үүн дээр үндэслэн Марк Туан танд бугуйвчийг өгөх гэж байсан оройноо амьсгал хураасан байж болзошгүй.Ямартай ч Со Миү.Биеэ бодоорой.Төвөг удсанд өршөөгөөрэй.
Өнөөх цагдааг бөхийхөд нь адил толгой гудайлгана.Түүнийг явсны дараа:
-Тэхёнаа,би одоо зүгээр ээ,түрүүн зүгээр л анх удаа тийм газар очсон болохоор сандарсан юм.Тиймээс эндээс шууд цагдаагийн газар очиж Маркыг хөнөөсөн хүнтэй уулзая.
Тэрээр санаа алдаад:
-Бие чинь зүгээр гэдэгт итгэлтэй байна уу?
-Тийм ээ,үнэхээр зүгээр.
-Тэгвэл ойлголоо.
Тэхён эмчтэй өрөөний төлбөр тооцоо,бичиг баримт гээд цэгцлэхээр гарсан учир тэр хойгуур хувцсаа солихоор угаалгын өрөө орон эмнэлэгийн хувцасыг тайлан толин дэх өөрийн тусгал руу цээж рүүгээ сайтар харвал бодсон шиг юм туурчихаж...