Заримдаа бидэнд дотны хүмүүсээ алдахад ердөө хэдхэн секунд хангалттай байдаг.
Энхрийлэл...янаглал...зөөлөн хүрэлт...бүлээн уруул...баяр баясал дүүрэн нүд...нүүр дүүрэн инээмсэглэл...дулаан тэврэлт...хууран мэхлэлт...худал хуурмаг...нулимс...цөхрөл...ядрах...залхах..сонирхол буурах...утгагүй санагдах...шинийг эрэлхийлэх...ахин энхрийлэл...эцэст нь энэ бүхний хариулт хайр л байдаг.
Бидний харилцааг тааварлашгүй ч бусдаас онцгой дурлалтай бид.Хоёр биеэндээ хэчнээн тунирхаж,гомдож байсан ч хагацаж,орхиж чадаагүй...
Утгагүй ч зүрх шимшрүүлэм дурлалаа үргэлжлүүлсээр...
Тэхён хэлэх гэснээ тодорхой илэрхийлдэггүй.Би ч бардам зандаа баригдаж тэрнийг өөрийн буруу үйлдлээ өөрөө олж мэдэн засаасай гэж хүсэн битүүхэндээ чимээгүй залбиран хүлээнэ.
Хүлээх тусам улам доройтох шиг...
Бид цуг унтахаа болиод аль хэдийнээ долоо хоногийг ардаа үдэж орхижээ.
Тэрнийг өрөөнд минь дураараа орж ирэхийг хориглон хэлснээс хойш шагайхаа ч больсон.
Бид хоёул ямар ч түших тулгуур байхгүй зогсолтгүй хойш урагш дайвалзан савлах савлуурт амь тэмцэн зууран сууна.Хэн хэн нь нэг л хөдөлгөөн хийвэл унаж мэдэхээр...
Тольны өмнө нүүрээ хөнгөхөн гэгчинь будаад цүнхээ аван доош буувал Тэхён зочны өрөөнд хэдэн бичиг баримттай зууралдана.
Гутлаа өмссөөр гарах гэтэл зочны өрөөнд гэрийн харилцуур хангинахад буцан дотогш орон авбал эгчийн минь энхрий зөөлөн хоолой.
-Байна уу?
-Миү,чиний утас яачихсан юм бэ?
-Аан,эвдэлчихсээн,санаа зоволтгүй.
Үнэндээ утсыг минь өчигдөрхөн Тэхён өөрийнхөн хэлэх үгийг сонсохгүй утсаар намайг ярилаа хэмээн хэдэн хэсэг болтол нь юу ч үгүй базаад хаячихсан юм.
-На эмч бид хоёр оройн нислэгээр очих болсон.21 цаг гэхэд газардана.
-Бурхан минь,үнэхээр үү?
-Тийм ээ,чи баярлаж байна уу?
-Тэнгэр минь гэж,оройг хүлээгээд эхэлчихлээ.
-Эгдүүтэй золиг шүү,ямартай ч намайг орой найз залуутайгаа ирж тосоорой,эсэргүүцэл сонсохгүй шүү,баяртай *таслах*
-Хүлээ эгч ээ???Байна уу??
Тэрнийг түрүүлээд тасалсанд итгэж ядан утсаа тавин Тэхёны зүг харвал аль хэдийнээ намайг хэнтэй ярисанг сониучлан харна.