[Тэхён]
Юнги: Одоо болно доо Тэхён.Наа чинь үхэх нь байна.
Жимин Миү хоёрын үнсэлцэж буй дүр төрх нүдэнд минь тордоод үлдчихсэн байлаа.
Юнги ахын дуусгах ажил нь бол тэрнийг хуурсан хүнтэй уулзах явдал байсан.Азаар уураа гаргах хүнтэй боллоо гэж бодоод үгийн зөрүүгүй тэрнийг нүүр нүдгүй балбах нь тэр.
-За одоо тайвшир.
Тэрээр ийнхүү хэлээд намайг тэрний дээрээс хүчтэй угз татан босгов.
Надад зодуулаад ухаан балартан хэвтэх өнөөх эрийг мөрнөөс нь татан босгож ирээд:
-Новш минь! Чи хэн юм бэ! ЧИ ХЭН ЮМ БЭЭЭЭЭЭЭ !!!
Түүнийг уурандаа нэг цохиход тэрээр газарт тирийн унахад цээж рүү нь нэг өшиглөхөд цааш
хүчтэй түлхэгдэж хананд цохигдлоо.Тэрээр цусандаа хахаж,цацан нүдээ нээж,анин ханиалган хэвтэнэ.
Уурандаа хоёр гараараа үсээ хойшлуулан байшин дотрыг дүүргэхээр , хоолойныхоо цараар чанга орилов.
-Тэхён.Чиний жинхэнэ төрх ил болох нь байна.Одоо явцгаая
Юнги хён тамхины утаа саагуулсаар ийн хэлээд үхлүүд хэвтэх залуу дээр очоод :
-Намайг хэн ч хуурдаггүй юм.
Гэж хэлээд өөрийн татаж байсан тамхиныхаа ишийг түүний хацар дээр хаячаад инээвхийлэн гарахыг санал болгон урд минь гарж явлаа.
Түүний араас хөмсгөө зангидсаар гарав.
Анх удаа хэн нэгнийг хайрлахыг маш ихээр хүсч,зөвхөн түүнтэй хамт байхын тулд амьгсалахыг илүүд үзэж байлаа.
[Миү]
-Чи надтай одоо ахиж харьцахгүй юу?
-Жиминаа.Үнэндээ чамайг уучилсаан.Гэхдээ саяны үйлдлийг чинь бол уучилж чадахгүй ээ.
-Чамд сайн хүн байдаг юм уу?
Тэрнийг надаас ингэж асуухад яагаад ч юм Тэхёны инээмсэглэл нүдэнд минь зурс хийн үзэгдэх нь тэр.
-Инээмсэглэж байхыг бодоход байгаа бололтой?!
Түүнийг ийн хэлэхэд өөрийн эрхгүй инээмсэглэн сууж байснаа ойлгон толгой сэгсрээд, хоёр гараа савчуулан :
-Үгүй дээ,үгүй.Зүгээр л
-Тэгвэл болоо.Хэнд сайн байх чинь хамаагүй ээ,би чамд сайн.