[Байцаалтын өрөөнд]
-Хохирогч Марк Туан амь хураах үедээ таны бугуйвчийг баруун гартаа атгасан байсан нь тогтоогдсон.
Бурхан минь гэж...Тэрний үхэлд харамсаж байгаа ч яагаад намайг сэжигтнээр татсанд бүр их гайхна.
-Ганц бугуйвчаар намайг алсан гэж бодоод байгаа хэрэг үү!
-Марк Туан тай хамгийн сүүлд уулзсан хүн нь та болохыг хохирогчийн найзууд гэрчилсэн.
Галзуурах нь ээ.Өөрийн мэдэлгүй л гавалсан гараа атган суухдаа нулимс урсгахгүй байж чадсангүй.
-Сэжигтэн Со Миү!Ямар нэг зүйл хэлнэ үү!
-Би үнэхээр тэрнийг алаагүй.Юу боллоо гэж түүнийг хөнөөх үйлдэл хийх юм бэ.Тэр өдөр манай хичээл тарах ёстой цагаасаа 2 цагаар илүү хичээллэж тарсан.Харин намайг гарж ирэхэд Марк хүлээж байсан.Тэгээд тэр намайг гэрт хүргэж өгөөд л шууд явсан байтал.
-Хохирогчийн цогцосыг танай байшингийн хойд талын цэцэрлэгээс олсон.
-ЮУ?
Гайхсандаа уйлахаа ч умартан түүний хэлэх үгс бүрт үнэхээр давчдаж байлаа.
-Сэжигтэн Со Миү яагаад байна аа?!
Амьсгал бага багаар авч чадахаа байж,нүд нэг зүйл дээр тогтож ядан,толгой хатгаж аймшигтай өвдөх нь тэр.
-СО МИҮ?!
Түүний дуу хоолой бага багаар сонсогдохоо болиход харанхуйд нүд анин зочиллоо.
[Тэхён]
Сэтгэл санаа урьд урьдынхаасаа хэд дахин тайван байхаас гадна баяртай байв.
Ажлаа хийн цэгцлэх ёстой бичиг баримтыг шалган суухад утас хангинаж түр анхаарал салгана.
Дугаарын харахад "Миний баяр хөөр" буюу Миү байлаа.
Инээмсэглэсээр утсаа автал өөр хэн нэгэн эмэгтэйн хоолой сонсогдов.
-Хэн бэ?
-Тэ.тэхён мөн биз дээ?
-Тийм ээ.Өөрөө хэн бэ?
-Яаанаа,одоо яах юм бэ.Манай Миүг цагдаа нар ирээд хүн амьны хэрэгт сэжиглээд аваад явчихлаа.Маркыг алсан сэжигтэн гээд барьчихлаа штээ.Яах юм бэ!Манай найзыг авраад өг л дөө.Тийм зүйл хийх охин биш штээ.Гуйя туслаач *уйлах*
Ээрч сандарч уйлан ярих түүний хэлэх үгсэнд гайхан утсаа таслаад Жонгүгийн өрөө лүү явлаа.