[Миү]
Бодож санах зүйлгүй, сэтгэл зүрх ч үгүй, юу ч үгүй хий үзэгдэл болохыг хүсч байна.
Надад хэцүү өдрүүд олон байсан.
Эцэг эхээ алдахдаа ч, эгчийнхээ биеийн байдлыг харж суухдаа ч, хоолгүй хонохдоо ч, өөрийнхөө биеийг өвдөхөд хүртэл бүхий л цаг мөчид хүчтэй байхыг өөртөө сануулж, хүсэхгүй инээмсэглэлээ нүүрэндээ тодруулдаг байсан.
Харин одоо...Тэрэнгүй оршин байх утга алга...Хүчтэй байхыг, инээмсэглэхийг хүсэхгүй байна.
Тэр байхгүй учраас амьдрал минь тэр чигтээ нуран унасан мэт санагдана.
Нүдээ анин биеэн дээрээ халуун ус тултал нь тавин зогсоно.
Энэ шүршүүрт....
Бид хамтдаа ордог байсан...
Энэ л орон дээр тэрнийхээ гарыг дэрлээд амарч чаддаг байсан...
Тольны өмнө нүүрээ будан суухдаа түүнийхээ зөөлөн үнсэлтэнд мансуурдаг байсан.
Миний цаг хугацаа ч түүнтэй хамт намайг орхисон бололтой...Огтоос явж өгөхгүй юм.Чихэнд чиг чаг гэх чимээ нь ч үл сонсогдоно.
Цүнхээ үүрсээр өрөөнөөсөө гаран доош буухад эгч өөдөөс ихэд гайхсан харцаар ширтэн ирээд:
-Чиний бие сайнгүй байхад хаачих гэсэн юм бэ?
-Хичээлдээ явлаа.
-Надад юу болсноо хэлэхгүй юм уу?
-Баяртай.
Хэлэхийг хүсэхгүй дээ биш хэлэх зориг хүрэхгүй байна...
Гутлаа өмсөн байшингаас гаран сургууль руу явах явган зам дээр алхахдаа Тэхёныг юу юунаас илүү үгүйлж нулимс нүдэнд цухуйлаа...
Хэдий асуудалтай байсан ч хичээл номоо орхих бол яавч сайн зүйл биш шүү дээ.
-Миү?
Бэкхёны хоолойг сонсоод нулимсаа нэг зөөлөн арчаад өндийн тэрэн рүү хараад:
-Сайн уу?
-Өчигдөр намайг уучлаарай.Би л чамайг тэр клуб рүү авж явсан.
Тийм ээ,тэр намайг тийшээ авж яваагүй байсан бол ийм зүйл болохгүй байсан биз...Гэхдээ түүнтэй яваагүй бол Тэхёнд хууртсаар л байх байсан...
Бэкхён миний байдлаас хангалттай ойлгосон гэдэгт итгэлтэй байгаа учир чимээгүй л толгой дохиод буцан алхаж эхлэлээ.