◇Ending◇

2.2K 314 134
                                    

Дэлхий ертөнц гэдэг хариулт нь үл олдох асуулт шиг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Дэлхий ертөнц гэдэг хариулт нь үл олдох асуулт шиг.

Бид бүгд ирсэн шигээ буцан явах нь харуусалтай.Хэдий харгис дэлхийг орхиод явах сайхан ч хайртай хүмүүсээсээ холдоод зогсохгүй нүдээ аних төдийд хэнийг ч хэзээ ч санахгүйгээр мартана гэдэг яасан их гуниг вэ.

Үхээд явсан хүмүүсээс илүүтэйгээр үлдэж буй нэгэн нь их зовдог гэдэг ч үнэндээ орхиод явж байгаад нь хэтэрхий гомдолтой агаад хэцүү байна байх...Үлдсэн нь хэсэг хугацаанд гансран суугаад хар дурсамж болгон орхиж ахин инээх болно.Харин явсан нэгэн нь тэгж чадахгүй шүү дээ.Дараа төрлөө олох хүртэл үлдээгээд явсан бүхнээ санан,үгүйлсээр хүйтэн амьсгалтай,хүйтэн биетэй нэгэн болсон ч сэтгэл нь өвдөж мэднэ...

Өнөөдөр ч урьдны адил дэлхийн өнцөг булан бүрт хэн нэгэн хүйт даах хөрсөн доор тухгүйдэн хэвтэнэ.

Харин чөтгөрүүдийн хувьд нас барсан нэгнээ өргөл болгон тэнгэрт цогцосын өгөх ёстой ба хамгийн хэрцгийгээр явуулах байсан юм.Гэтэл бусад чөтгөрүүд дүрмээ зөрчин Жонгүгийг тайвнаар хүйтэн биеийн галд шатаан үнс болгоод далайд орхисон юм.Энэ шөнө ямар ч шөнөөс илүүтэйгээр хамгийн урт шөнө....

Жонгүгийг нүд аних мөчид хорвоо дэлхий бүхэлдээ OT6-ын өмнөөс босоод ирсэн үү гэлтэй.

Дөнгөж нэг хоног өнгөрч байхад хэн хэн нь өнөө маргаашаа хүлээсэн аятай...

-Э...энэ Жонгүгийн аяга

Гал тогоонд нэг залуу хоёр гартаа хэн нэгний аягыг атган зогсохдоо нулимсаа дуслуулан ийнхүү хэлэв.Тийм ээ,энэ бол Хусог.Тэр Жонгүгийг явснаас хойш хамгийн их уйлж байгаа нь...Магад бусад залуус ч хэн хэндээ харагдалгүй ганцаар уйлан суудаг байх.

-Сайн уу,залуусаа?

Тэднийг зочдын өрөөнд цугларан суухад гаднаас Мила орж ирлээ...Тэрэнд одоогоор хэн ч, юу ч хэлээгүй байгаа...Яаж хайртынхан үхлийн талаар энэ залуу бүсгүйд хэлэх билээ...

PRINCE |✔|Where stories live. Discover now