◇35◇

1K 198 100
                                    

Шөнө бүр бүсгүй байж боломгүй гэмээр орондоо хашхирч, хоёр нүдээ хавдтал уйлдаг ажээ.

Миү унтах гэж хэвтээд хоёр цаг орчмын дараа гэр дүүрэн орь дуу тавин орилж,нүдээ ч нээж чадахгүй цээжээ цохин хүчтэй уйлдаг байв.

Урдны адил Миү шөнө дундын алдад ахин хоолойндоо байх бүх хүчээрээ хашхирч,цурхиран уйлна.

-Алив ээ Миү.Нүдээ нээх хэрэгтэй,сэрээрэй.

Эгч нь түүнийг шөнө бүр ийнхүү зуршил болсон ёсоор сэрээх гэж хичээнэ.Харин Миү сэрэх бус буцан хэвийн байдалдаа орж унтах ч удалгүй ахин уйлан,орилж шөнийг арай хийн давдаг байлаа.Өглөө болоход энэ бүхнийг тэр санахгүй.Юу ч болоогүй аятай хичээлдээ явна.Иймээс эгч нь түүнийг улам зовоохыг хүсээгүй тул хэлж зүрхлэлгүй өдөр нь нойроо аван,шөнө нь түүнд анхаарал тавина.

Энэ хэцүү тарчлаантай байдалтай тэрээр 3 хоногийг ардаа үджээ.

Тэхён тэр хоёрын салсан өдрөөс хойш цаг хугацаа ч тэдний өмнөөс шаналж байна уу гэлтэй удаан өнгөрч байлаа.

Миүгийн хувьд шөнө бүрийг тамлагдаж өнгөрөөж,өдөр нь хичээлдээ ухаан жолоогүй зүтгэж завсар гарвал хацраа нулимсаараа түлэн сууна.

Тэдний хайр хэтэрхий хэрцгий...

Салсан ч мөхөж өгдөггүй хайраасаа болж тэд хоёул эргэлт буцалтгүй хайрын бөмбөлөгт гацжээ.

Хоёр биенийхээ аз жаргал нь болж чадахгүйгээс хойш бие биенийхээ нулимс нь болохоор шийдсэн гашуун дурлал.

Одоо хэр нь сэтгэл зүрхэндээ нандигнан түгжих тэдний дурсамж.

Тэхёны хайр цас гэлтэй.Хэсэгхэн зуур оршин тогтнох ч төд удалгүй урсан ор мөргүй алга болно.Харин Миүг хайрлах тэрний хайр мод шиг байсан юм.Хүчтэй шуурга, аянга цахилгаан, усгүй цөлд ч хүртэл тэсэн амьдарч чадахаар хэдэн зуун жилийн настай өтөл мод шиг.

Миүгийн хэн нэгнийг хайрлах хайр нь агуу.Бишрэмээр агуу.Уулга алдаж, 'яаж хэн нэгнийг ийм ихээр хайрлаж чаддаг байна аа' гэсэн бодлыг хэн бүхэнд суулгамаар уудам.Тэхёныг юу ч хийсэн бай Миү үзэн ядах бус улам ихээр хайрлаж,өөрийгөө үл тоож байсан юм.

Тэд биеэндээ хэтэрхий их хайртай учраас урагшлан явахад саад бартаа тоо томшгүй олон.

[Миү]

-Эгчээ та гэртээ харихгүй хэрэг үү,надтай гурван хоног байлаа.Одоо хүргэн ахтай байх хэрэгтэй.Тэрэнд та хэрэгтэй шүү дээ.

PRINCE |✔|Where stories live. Discover now