◇16◇

1.7K 213 72
                                    

[Миү]

-Заавал одоо явах юм уу??

Жиминийг сэрээхгүйгээр явах гэсэн ч тэрний хажуунаас босоход тэр мэдчихсэн.

-Тийм ээ,гэртээ очиж хариад хичээлдээ явах ёстой.

-Гэхдээ цаг 6 л болж байна штээ?

-Уучлаарай Жимин,одоо явахаас өөр аргагүй ээ.

-Ойлголоо,тэгвэл над руу яриарай.

-Тэгнэ ээ,биеэ бодож байгаарай.

-За,болгоомжтой яваарай.

Тэдний гэрээс гарахад хашааныхаа үүдэнд Жонгүг машинтай зогсож байх нь тэр.

-Сайн уу?

Тэрээр надтай мэндлэхэд нь зөрүүлэн толгой дохив.

-Хүргээд өгье.

-Хэрэггүй дээ,би ганцаараа явж чадна.

-Үнэндээ надаас Жимин ах гуйсан болохоор хүргэж өгөх гэж байгаа юмаа.

-Аан

Жонгүг машиныхаа урд талын хаалгыг онгойлгон суухыг санал болгоно.

-Би машины урд талын суудалд сууж чаддаггүй ээ.

-Тэгвэл хойно суу даа.

Толгой дохисоор машинд нь суув.

-Миү?

-За?

-Чи Тэхён ахад хайртай биз дээ?

-Юу?

-Манай хоёр ах хоёулаа чамд сайн чи ч үүнийг мэднэ шүү дээ.

Түүнийг цааш ярихыг хүлээн чимээгүй сууна.

-Үнэндээ би чамайг Тэхён ахад сайн гэдгийг бүр эртнээс мэднэ ээ.Магадгүй чи ч өөрийгөө мэдээгүй байх.Хайр угийн ийм шүү дээ.Өөрөө хүртэл анзаарч амжаагүй байхад хажуу дахь нэгэндээ сэтгэл алдарчихсан,үйлдэл нь тодорхой болгоод өгдөг.

-Жо.Жонгүгаа?

-Санаа зоволтгүй ээ,би чамайг битгий гэж хэлэхгүй,зүгээр л Жимин ахад битгий хэт их найдлага өгөөрэй гэх гэсэн юм.Чамайг тэрэнд ойртох тусам Жимин ахад итгэл төрдөг.Чи найзаа гэж бодож болох ч тэр хүн өөр шүү дээ.Тиймээс ахыг минь битгий зовоогоорой.

Жонгүг машиныхаа толинд инээмсэглэн надруу ийн хэлчихээд ур дах замаа харан явна.

Өөрийгөө ч ойлгоогүй явахад бусад нь аль хэдийн анзаарчихсан байх юм...

-За ирчихлээ.

-Баярлалаа.

-Зүгээр дээ,хэлсэн үгсийг минь сайн бодоорой.

PRINCE |✔|Where stories live. Discover now