Намжүүнд хэлэх үг олдсонгүй. Тэрээр бараг л хөшөө мэт хөшиж орхижээ. Амьдралдаа хэзээ ч хайр дурлал, хосуудын харилцаанд орох тухай бодож байсангүй тэрээр өөрт нь хайртай гэж хэлээд инээмсэглэн зогсох доод курсын охинд хэрхэн хариулвал болохоо мэдэхгүй самгардаж буй нь энэ.
Тэд хамтдаа сургуулийн гол шатан дээр зогсцгоох бөгөөд дундын хананд байх том цонхоор нарны гэрэлт хурцаар тусаж, охины үсийг гэрэлтүүлж байлаа. Намжүүн тэр охины инээмсэглэл, хонхойх хацар, гэрэлтэх нүд, ягаахан уруул зэргийг тойруулан ширтэх зууртаа өөрөөсөө татгалзах шалтгаан хайгаад олсонгүй.
Гэсэн ч юу гэж хэлбэл, хэрхэн аашилбал, ер нь яавал энэ хөөрхөн охинд хангалттай сайн найз залуу байж чадахаа тэрээр огт ойлгохгүй, ерөөсөө мэдэхгүй байгаа өөрийгөө зүхмээр санагдах аж.
- А-ахаа. Та заавал одоо хариулах хэрэггүй ээ. Бид нэг нэгнээ сайн мэдэхгүйгээс хойш магадгүй хамтдаа хоол ч юм уу идэж, кино ший үзэх зэргээр бага багаар дотносож болох юм. Хэрвээ таныг татгалзахгүй бол шүү дээ...
Охин ийн хэлээд ичсэндээ улайх хацраа хоёр гараараа даран доош харахад Намжүүн өөрийгөө эр хүн шиг байхыг сануулан дотроо хашхичаад хоолойгоо засан түүнд хариуллаа.
- Тэгж болно оо. Юу, чи надад дугаараа өгчих. Би залгая.
Охиныг явсны дараа Намжүүн утсаа гартаа атгасаар үлдээд арай хийн амьсгал авав. Анх удаагаа хэн нэгэн түүнд хайртай гэж, анх удаагаа тэр эмэгтэй хүүхдийн дугаарыг утсан дээрээ тэмдэглэлээ. Өмнө нь зөвхөн хичээл сурлагатаа л анхаарч явсан түүнд одоо өөр нэг анхаарах зүйл гарч ирсэн нь хайр дурлал болж таарав.
Хагас ангайсан амаа хамхиад, толгойгоо гилжийлгэсээр тэрээр клубынхээ өрөөг зүглэн алхаж, тэр зууртаа үнэхээр өөрт нь тохиосон зүйлийг бодит эсэхд эргэлзэхээ болиод бусад эрчүүдийн адлиар додьгор царайлана. Эцсийн эцэст түүнд эмэгтэй хүн өөрөө түрүүлж сэтгэлээ илчилсэн шүү дээ.
...
Харин өөр нэгэн газарт оюутнууд хичээл тарсныг дуулгах хонхон дуугаар бүгд босож, танхимаас гарахаар хаалга зүглэж байлаа. Гэтэл залуухан пропесор өмнүүр нь өнгөрөх оюутан залуугын гараас татан зогсоогоод инээмсэглэхэд өнөөх залуу нь түүнээс гараа татан аваад худлаа инээмсэглэл тодруулан хоёр гараа элгэндээ тэвэрч зогсов.
Залуу багш бүх оюутнуудыг гарч дуусахтай зэрэгцэн шилээ тайлаад
- Согжин аа, чи энэ хичээл дээр унаж магадгүй хэмээн хэлэхдээ бараг л баяртай мэдээ дуулгаж байгаа аятай байлаа. Харин Согжин түүнрүү эгээ л суухай харчихсангүй. Уртаар амьсгал аваад