13. Би өвдчихсөн бололтой

2.1K 304 47
                                    

Тэдний ирсэн газар нь хотоос хоёр цаг орчим яваад, уулын замаар удтал алхаж байж л хүрэх төгөл дунд баригдаад хэдэн зуун бил болсон жижигхэн буддын сүм байлаа. Энэхүү сүмд лам хэдхэн байх бөгөөд тэдгээр лам нар шашны өндөр дэг жаягыг баримталж, цагаан хоол идэх, гэр бүл зохиохгүй байх хуучинсаг соёлыг хадгалан үлдсэнээрээ алдартай. Бүгдээрээ очоод сайхан зураг авна. Баримтат кино хийнэ гэх мэтийн танилцуулгыг урд нь алхах Жонгүк хийсээр арай хийн хүрэх газраа хүрлээ.

Бүгд хүнд үүргэвч, хайрцагтай хоол унд өргөн уулын модод дундуур туучсаар, хүрэх газраа төсөөлөн тэсэн ядаж байсан бөгөөд төглийн дунд тэвхийн байрласан улаан алаг хийдийг олж хараад уулга алдан зогсоцгоов.

Хусог тэвэрч явсан хайрцагтай хүнсээ газарт тавьж, Жонгүк ташаагаа тулан, Сэжин хөлсөө арчсаар ойр орчимоо бахдан ширтэх бол Согжин тэднээс арай өөр зүгрүү харж зогссоноо инээд алдав.

Байгаль дэлхийн гайхалтай байдлыг харж зогссон залуус бүгд ахынхаа инээдийг сонсоод гайхширан толгой эргүүлэх бөгөөд түүний харсан зүйлийг хараад бүгдийнх нь амнаас бараг хүрхрээ гоожих нь уу гэлтэй ангайцгаалаа.

Эртний өв уламжлал, соёл, дэг жаяг гээд л түрүүнээс хойш магтаж магтаж ирсэн өнөөх газрынх нь лам нар ухаалаг утас барьчихсан pubg тоглож, хоорондоо, "чи яв, үхлээ. Бууд. алчихсан уу? машиндаа суу" гэх мэтээр харилцаж, тэдний цаахан өөр нэгэн залуу лам idol хамтлагийн бүжиг бүжиглэж байх юм.

Саарал хувцастай, халзан л болохоос сургуулийнх нь оюутнуудаас ялгараад байх зүйлгүй энгийн л залуус ажээ.

Тэд манай залуусыг хараад нэг их тоосон ч үгүй. "Өө, мөргөлчид юм байх даа?" "үгүй ээ, архидах гэж яваа залуучууд л биз"...

Манайхны өнөөх бахдан биширсэн уур амьсгал тэр дороо урам хугаралтаар солигдож орхиод юутай ч ярилцаж тохирсоноороо хийдийн ойролцоо буудаллахаар болов.

Бүгд ачаа бараагаа буулгаж, жижигхэн майхан хоёрыг босгоод, эвтэйхэн төвхнөж амжсаныхаа дараа хийдтэй танилцахаар тал тал тийш таран явцгаалаа.

Намжүүн Сэжин хоёр хоёул хамт хийдийн гадна хашаа, тэрэн дээр байх баримал, сийлбэр зэрэгийг бахдан харж, Сэжин цаг үргэлж зураг авна. Тэгээд өөр гоё зүйл харагдвал Намжүүний гараас хөтлөөд тэр зүг баярлан гүйнэ.

Намжүүн ч бас Сэжиний ийм төрхийг хараад өхөөрдөж байлаа. Ямар нэгэн зүйлийг хараад чин сэтгэлээсээ баярлаж чаддаг байна гэдэг сайн зүйл биш гэж үү? тэднийг тийн явсаар сүмийн хойно байдаг рашаан устай худгийн тухай дуулаад тийшээ яаравчлан очтол худгийн хажууд Согжин залуухан ламын хамт инээд алдчихсан сууж байлаа. Тэд чангаар инээлдэж, тэгээд Согжиний утсан дээрээс ямар нэгэн зүйл хараад хамтдаа баярлан тэврэлдээд дороо үсчинэ. Хэзээ язааны найзууд шиг, хэтэрхий ойр дотно, нэг нэгэндээ хүрч, тэвэрч, Согжин халзан толгойг нь илж, нөгөө лам Согжиний хацраас чимхэх мэт тэр бүх үйлдэл Намжүүнд огт таалагдсангүй.

Virgin Boy (Дууссан)Where stories live. Discover now