16. Тэнэгүүдэд хайр зохихгүй

1.7K 315 29
                                    

Намжүүн Согжиний гараас байдгаараа атгасаар эргэж харалгүй гүйнэ. Тэгсэн ч нэг мэдсэн Согжин урд нь гарчихсан өөрийг нь хөтлөөд өнөөх гэрлээс зугатааж байлаа. "Аа, энэ ахыг би хамгаалах биш, энэ ах намайг хамгаалдаг юм байна" гэх хачин бодол түүнд төрж инээмсэглэл тодруулахдаа айгаад зугатааж байгаа бараг мартаж орхисон байх Намжүүн сүмийн хойно байх агуулахын байшингийн араар нуугдаж ороод өөрийг нь ардаа нууж, ардаас нь өнөөх гэрэл ирж байгаа эсэхийг шалгах ахыгаа ширтэнэ.

Хөмсөгөө зангидаж, доод уруулаа хазлах ахынх нь чамархайг даган хөлс цувжээ. Тэгсэн ч царайлаг гэдэг нь өөрчлөгдсөнгүй. Үргэлж духныхаа урдуур унжиж байдаг үс нь аргаш болоод яг л цуврал киноны гол дүрийн жүжигчин шиг харагдах Согжин түүнрүү эргэн харахдаа уртаар санаа алдав.

- Биднийг хөөгөөгүй бололтой. Нөгөө хэд яасан бол? Хэмээн үнэхээр санаа зовж шаналсан байртай хэлэх ахынхаа үгийг сонсоод Намжүүн гараас нь улам чангалан атгаад тайтгаруулах гэсэндээ

- Зүгээр дээ гэтэл Согжин хөмсөгөө зангидсаар

- Яаж зүгээр байх юм. Хүүхдүүдэд муу юм болбол яах юм? Би л дэмий балай юм ярьснаас боллоо. Миний энэ ам, миний л ам хэмээн шулагнан гараараа амаа алгадаж эхлэхэд Намжүүн сандарсандаа түүний нөгөө гарыг нь ч бас атгаж аваад толгой сэгсэрсээр

- Үгүй ээ, ахаа, зүгээр. Надад итгэ гэнэ.

Хоёр гарыг нь чангалан атгах дулаахан гар, өөрлүү нь ширтэх зовнисон харц, тэгсэн ч итгэ гэж гуйх үгсийг сонссон согжин хэсэг чимээгүй байснаа уртаар амьсгал аваад Намжүүний энгэрт толгойгоо түшин амьсгалаа гаргав.

Жаахан тайвширч, жаахан амьсгал дарагдаж, тэгээд жаахан түшигтай санагдана. Айж байсан ч ганцаараа биш хоёулаа айвал арай бага айдаг бололтой.

Намжүүн хоёр гарынхаа хуруунуудыг ахынхаа хуруунууд дундуур салаавчилж атгаад, өөрөө ч бас амьсгалаа дарахаар нүдээ аньж, энэ чимээгүй хором мөчүүдийг таашаан зогсох зуурт Согжиний шивнэн асуух дуулдав.

- Сэжинээс яагаад салчихсан юм?

Намжүүн нүдээ нээн шүлсээ залгилаа.

- Сайн биш байсан бололтой.

- Худалч.

- Яагаад ингэж хэлж байгаа юм?

- Чамайг Сэжинд сайн гэдгийг чинь мэдэх болохоор

Согжин ийн хэлээд түүнээс гараа татан авахад дөнгөж сая мэдрэгдэж байсан дулаан элчийг үгүйлэх хоёр гараа харан зогсох Намжүүн өөрийг нь үлдээгээд өөр тийшээ явахыг завдах ахынхаа араас ийн асуулаа.

Virgin Boy (Дууссан)Where stories live. Discover now