Намжүүнийг хамаг сэтгэлээ багтаах гэсэн мэт чангаар ийн хэлэхэд Согжин түүнрүү хөмсөг өргөн харсаар
- Хаашаа? гэхэд Намжүүн биеэ цэхлэн ахруугаа инээмсэглэсээр
- Наашаа! хэмээгээд түүнрүү гараа дэлгэн хүлээж байлаа.
Согжин харихаар хаалга зүглэн сургуулийнхаа хонгилоор алхаж, түүний яг ардаас Намжүүн дагна. Нүүрэндээ баясал тодруулсан Намжүүнрүү байн байн эргэн харах Согжин ч бас өөрийн эрхгүй инээмсэглэсээр
-Яагаад дагаад байгаа юм гэвэл Намжүүн
- Зүгээр л дагаж байна. Тоох хэрэггүй дээ гэнэ.
Тэгсэн ч хэдхэн алхамын цаана өөрийг нь дагах Намжүүнийг Согжин тоохгүй байж чадахгүй.
Тэд ярилцаж, Согжин Юнгид тайвширах хугацаа өгөх, өөрөө ч бас буруутайгаа учирлаж, тэгсэн ч Намжүүн бууж өгөхгүйгээ амласан. Тэр өдрөөс хойш одоо бүтэн сар өнгөрчээ. Зуны амралт дуусах дөхөж хичээл сонголт гээд сургууль дээр цугларсан цөөн хэдэн оюутны хоёр нь тэд байлаа.
8 сарын сүүлийн долоо хоног, зуны хамгийн догдлом өдрүүд. Аагим халуун, чийгтэй агаар хаалга дэлгэн гарахад нь тэднийг бүчин авч, тэнгэр өөд хөмсөг зангидан зогсох хоёр залууд нэгэн зүйл харагдах нь хаашаа ч юм холыг зүглэн нисэх онгоц цэнхэр тэнгэрт цагаан зам үүсгэсэн дүр зураг байлаа.
- Та одоо хаачих юм? Хэмээх Намжүүн цүнхнээсээ жижигхэн гар сэнс гарган Согжинд сарвайж, тэрийг нь аваад өөрийгөө биш Намжүүнийг чиглүүлэн барьсан Согжин түүнд инээмсэглэсээр хариулна
- Гэртээ харьна даа. Орой уулзацгаая. Бэлэг авчирахаа мартав даа.
Согжин одоо сургуулиасаа айхтар хол гэвч хямд үнэтэй жижигхэн өрөө түрээслэх болсон бөгөөд тэр нь Жонгүкийн гэрийн хажууханд байлаа. Жонгүк олж өгсөн хэрэг.
Хичээл эхлэх юм бол Согжин завгүй болно. Төгсөх курс, дипломны ажил, ажил хайх гээд түүнд хийх зүйл мундахгүй болно. Цагийн ажил ч хийж амжихгүйгээ тэрээр мэдэж байлаа. Тиймээс ч тэр хямд байрыг уухайн тас хөлсөлж суух болсон юм. Тэгээд өнөөдөр тэр байрныхаа найрыг хийнэ.
Хүлээнэ гэж хэлсэн ч хэдий хүртэл хүлээх ёстойгоо тааж үл чадах тэрээр Согжинтой нэг ч болов удаа уулзах болсондоо баярлаж, гэхдээ өөрийнх нь дэргэд биш ч гэсэн үргэлж хажууд нь инээмсэглэх ахынхаа ардаас жаахан гунигтай ширтсээр байлаа.