Намжүүн клубынхээ өрөөний голд байх урт ширээний ард Согжиний бие даалтны бодлогуудыг бодоод ухаан мэдрэлгүй суух бол ард нь байх буйдан дээр Хусог утсаараа тоглоом тоглон хэвтэж, цонхны тавцан дээр тэдний клубын ерөнхийлөгч байх учиртай, камер хэрхэн ажиллуулахыг мэддэг цорын ганц нэгэн болох энэ жил шинээр нэгдүгээр курст орсон, тэрүүхэндээ Атаман Жонгүк гэх хүү дэмий л гадагшөө гөлрөн эморонгоо чихэвчээрээ IU гэх дуучны дуунуудыг ээлж дараалалуулан сонсоно.
Нам гүм байсан өрөөний хаалга нээгдэхэд үнэндээ хэн нь ч анзаарсангүй. Хаалгаар хөлөө чирэн орж ирэх зомби мэт нэгэн Намжүүний дээрээс тонгойн мөрөн дээр нь ирүүгээ тавиад гараа билхүүсээр нь оруулан тэврээд уртаар санаа алдав.
Мэдээж Намжүүн сандран ухас хийсэн ч ард нь байх хүн аймшигтай ядарсан мэт ахин нэг санаа алдаад
- Тэврүүлмээр байвал тэвэрч өгнө гээ биз дээ? хэмээн шулагнана.
Согжиноос архи үнэртэх эсэхийг шалгах мэт Намжүүн хамраа үрчилзүүлсээр
- Та уучихаагүй биз? гэвэл
- Үгүй ээ... зүгээр л өнөөдөр математикийн семинар орсон юм. тэр муу гаж донтой өөдгүй новш ард ирж зогсчихоод мөр базаад байсан. Тэгээд л ядарчихаад явж байна. энэ бол бэлгийн дарамт хэмээн бувтнах Согжин Намжүүний нуруунаас тэврэхээ болиод цааш эргэхдээ - Тэвэрч өгнө гэчихээд, муу худалч. Бүгдээрээ адилхан. Явж архи уунаа... гэх мэтээр үглэхэд Намжүүн тэр дороо өндийн босоод Согжиний гараас атган авав.
Буйдан чиглэх гэж байсан Согжин гайхсаар түүнрүү харахад Намжүүн эхлээд эмо Жонгүкийг, дараа нь тоглоомонд донтсон Хусогыг шалгах мэт харснаа ахыгаа хөтлөн клубынхаа арын өрөө, хуучин зураг угааж, боловсруулдаг байсан харанхуйруу дагуулан орлоо.
Тэгээд ормогцоо хаалгаа хагас хаан, тэрүүхэндээ дотогш нэвтрэх гэрэл үлдээгээд ардаас нь гайхан харж зогсох Согжинруу эргэв.
- Юу вэ? хэмээн Согжин хулгай хийж байгаа хүн аятай шивнэн асуухад Намжүүн харин түүнийг өөртөө татаад энгэртээ наан тэвэрч орхих нь тэр.
Гэнэтийн тэврэлтэнд самгардаж орхисон Согжин нүдээ сүлтэлзүүлсээр Намжүүний мөрөн дээрээс чигчий хуруугаараа товшсоор
- Яаж байна? хүүхээ?
Харин Намжүүн ичиж үхэх гэж байгаа ч тэрийгээ нуух гэсэндээ уртаар амьсгал авч, тэгсэн ч ахыгаа тэвэрсэн хэвээрээ