32. Үүрд Черри Жаал

2.2K 320 38
                                    

"Тэнд, хамтдаа хонох уу?" гэсээр Согжин Намжүүний гараас арай илүү чангалан атгана. Харин Намжүүн түүнрүү хэсэг чимээгүй харж зогсохдоо өөрөө ч мэдэлгүй шүлсээ залгих ажээ.

Бүүдгэрхэн гэрэлтэй өрөөний хана эрээвэр хураавар хээ бүхий бараан. Өрөөний хойд хэсэгт байх цагаан ор, түүний дэргэд цагаан өнгөтэй зөөлөн гэрийн халат өлгөөтэй, тэгээд наад талд нь жижиг ширээ, ширээний чийдэн, орноос яг эсрэг зүгт угаалгын өрөөны хаалга чиглэж, тэндээс ус урсах чимээ сонсогдоно.

Намжүүн цэвэрхэн зассан орон дээр сууж болох эсэхээ мэдэхгүй дэмий хэсэг харж зогссоноо хүрэн хөшиг татсан цонхны наахна байрлах хос хоёр буйдангын нэг дээр очин суулаа.

Одоо ч нойтон хувцаснаасаа болон жиндэх тэрээр юутай ч гадуур хүрмээ тайлж, дараа нь гутлаа тайлав.

Тэгэх зуурт гар нь нэг л хүндрээд, олигтойхон ч хөдөлж чадахгүй байгаа мэт мэдрэгдэх нь түүний хичнээн сандарч буйг хэлээд өгөх шиг. Ам нь цангаж, буйдангынх нь хажууханд байрласан жижиг хөргөгчнөөс гарт таарснаа аван задлах тэрээр шар айраг гэдгийг нь ч анзааралгүй том том балгалж, дараа нь түүндээ хахаж цацах зуурт угаалгын өрөөний хаалга нээгдэж, Согжин гарч ирлээ.

Цагаан өнгийн халат түүний хөлийн шилбээр татах уртай ажээ. Энгэр хэсэг нь багахан ил гарч, ус дуслах үсээ гараараа савлан аргашлуулах түүнийг Намжүүн харж ч чадахгүй газар гөлрөх бөгөөд түрүүхэн даарч байсан бие нь одоо халууцаж, бүр энэ бүгчим агаараас зугатаахсан гэх хүсэлд автахад хүргэнэ. Гар нь улам бадаарах тэрээр Согжин юу ч юм хэлэхийг сонсолгүй чихнийхээ хажуугаар өнгөрөөж орхивол Согжин түүнийг шоолох мэт инээсээр дэргэд нь байх буйдан дээр ирж суугаад мөрөнд нь зөөлхөн хүрлээ.

Гэтэл Намжүүн бараг цочих мэт сав хийн түүнрүү харж, энэ байдал нь ахад нь нэг л тухгүй санагдаж эхлэх нь тэр.

А-ахаа. Сая юу гэсэн бэ? Би сонссонгүй гэсээр түүний дэргэдээс год үсрэн босох Намжүүнийг харсан Согжин санаа алдсаар аргаш буйдангаа налж, тэгэхэд нь түүний нойтон хүзүү, ус дуслах үс нь энгийн үгээр хэнийг ч галзууруулмаар халуухан харагдаж, гэхдээ харц нь жаахан хүйтнээр дүү дээрээ тусна.

Намжүүн аа. Чи юу бодож байна?

Хөндий ч юм шиг дуулдах түүний асуултанд Намжүүн хэсэг зуурт хариулт олж чадсангүй. Толгой дотор нь хэтэрхий олон бодол эргэлдэж, тэр дундаа өөрөө төөрч орхисон түүнд мэдэж байгаа зүйл нь ердөө л "өнөөдөр би том хүн болох нь" байх бөгөөд тэрнээсээ багахан сандарсан айсан гэхээс өөр тайлбар байсангүй.

Virgin Boy (Дууссан)Where stories live. Discover now